2024-07-23, Мягмар
19 C
Ulaanbaatar

108 удаа сунаж мөргөхүй

Манба Дацан нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч, доктор  Г.Одонцэцэг  хэрхэн 108 удаа сунаж мөргөх тухай зөвлөснийг хүргэе.

-108 мөргөх нь иог, бясалгалыг орлодог. Өдөр тутмын 30 минутын бясалгал болдог.  Нүгэл  нимгэрч, буян аривддаг учраас ажил үйлс бүтэмжтэй болно.  Ажил амьдрал, эрүүл мэндэд өөрчлөлт орж, биеийн хэлбэр галбир сайжирсан гэж сунаж мөргөж хэвшсэн хүмүүс хэлдэг.  Би бол 108 удаа мөргөхөд 20 минут  зарцуулдаг.   Бадганы цагт сунаж мөргөвөл илүү үр дүнтэй.  Өглөө 7 цаг 40 минутаас 11 цаг 40 минутын хооронд илүү үр дүнтэй.  Орой бас 19.40- 23.40 цагийн хооронд тохиромжтой гэсэн үг.  Хоёр сар тогтмол хийвэл жин багасаад ирнэ.  Бие, хэл, сэтгэлээрээ эрүүлжинэ. Сунаж мөргөх нь  бие, хэл, сэтгэлийн  цогц үйлдэл.  Биеэрээ хөдөлж сунаж мөргөнө. Хэлээрээ  өөрийн болоод, бусдын сайн сайхны төлөө нарийн адистидтай уншлага унших хэрэгтэй. Эх болсон зургаан зүйл хамаг амьтныг зовлонгоос гэтэлгэх сэтгэлийг үүсгэж, зөв бодол тээх нь чухал.

Мөргөж байхдаа “Итгэл” унших.

Лама ла жавсү чио  

Санжай ла жавсү чио

Чой ла жавсү чио

Гэдүн ла жавсү чио. Нэг мөргөхдөө энэ дөрвөн мөрийг уншаад босох хэрэгтэй.       Бурхан багш, ном хуврагтаа итгэж аврал одуулж байгаа гэсэн утгатай мөргөл юм.

  Хөмсөгний завсар, эгэмний хонхорхой, хөхний гол орчимд алга хавсарч мөргөнө.   Энэ нь бурхны лагшин, зарлиг, таалалд мөргөж байгаа гэсэн үг.  Мөргөл эхлэхийн өмнө хоёр гараа алдлах нь зургаан зүйл хамаг амьтныг зовлонгоос нь гэтэлгэх гэсэн агуулгатай.

 Өдөр болгон сунаж мөргөхөд маш олон ач тустай.

Бие, хэл, сэтгэлийн буруу үйлдлээс  болоод хүний бие унаган хэлбэрээ алддаг.

 Уламжлалт анагаах ухаанд ходоодны өвчний үед  сунаж мөргөхийг зөвлөдөг. Хийн гүйдэл сайжирдаг учраас хий, хаван, бадгана, өөх хуримтлагдахгүй  болно. Өдөр бүр 108 удаа мөргөж хэвшил болгож чадвал сарын дараа  галбиржиж эхэлнэ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img