2024-06-21, Баасан
13 C
Ulaanbaatar

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Дотоод аудитын албаны дараах ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн зорилго нь Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий болон улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах бөгөөд нэгдлийн хэмжээнд харъяалагдах хуулийн этгээдүүдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, удирдлага, менежментээр хангах чиглэлээр ажиллаж байна.

АУДИТОР – 1

Ажлын байрны зорилго: Дотоод аудитыг олон улсын стандарт, Монгол Улсад мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомж, дүрэм, стандартын дагуу батлагдсан төлөвлөгөө, удирдамжийн дагуу хийж гүйцэтгэх, тайлагнах, зөвлөмж гаргахад оршино.

Ажлын байрны үндсэн зорилт:

  1. Үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаа, бизнес төлөвлөгөө, хүний нөөцийн бодлого, эдийн засгийн зорилтот түвшингийн биелэлтэдхяналт тавих, аудит хийж холбогдох санал, дүгнэлт, зөвлөмжийг боловсруулах;
  2. Нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайлагналын үнэн зөв, иж бүрэн, бодитой байдалд аудит хийж, холбогдох санал, дүгнэлт, зөвлөмжийг боловсруулах;
  3. Төсөв, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлдхяналт тавих, үйлдвэрлэлийн төсөвт өртөг зардалд хяналт тавих, чиг үүрэгтэй холбоотой асуудлаар мэргэжлийн дэмжлэг туслалцаа, зөвлөмж зөвлөгөөг өгөх;  
  4. Эрсдлийн удирдлагын бодлогынхэрэгжилтийг хангуулах, урьдчилан сэргийлэх, хяналт тавих, чиг үүрэгтэй холбоотой асуудлаар мэргэжлийн дэмжлэг туслалцаа, зөвлөмж зөвлөгөөг өгөх;
  5. Хувьцаа эзэмшигч, ТУЗ-өөс баталсан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, шалгах, компанийн дүрэм, холбогдох хууль тогтоомж, журам, бодлогын баримт бичигт хянаннийцүүлэлтийн аудит хийх;
  6. Байгууллага, нэгжийн үйл ажиллагаандшаардлагатай дэмжлэг үзүүлж, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх;
  7. Ажлын байрны тодорхойлолт болон Төлөөлөн удирдах зөвлөлөөс үүрэг, чиглэл болгон хариуцуулсан бусад асуудал.

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА:

  1. Уул уурхайн олборлолт /0724/, металлурги, металлын технологи /071502-1/ чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх;
  2. Нэр дэвшигч нь мэргэшсэн болон зөвлөхинженер, дотоод аудитор /CIA/ эрхтэй, хосолсонмэргэжилтэй байвал давуу тал болно;
  3. Мэргэжлээрээ 5аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  4. Дотоод аудиторын ёс зүйн дүрэмд заасан шаардлагыг хангасан, багаар ажиллах, бүтээлч, идэвхи санаачилгатай, манлайлах, удирдах урчадварыг эзэмшсэн байх;

ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ДАГУУ ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА:

  1. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэйнэгдмэл сонирхолтой этгээд биш, эсхүлтэдгээртэй төрөл, садангийн холбоогүй байх;
  2. Компани эсхүл түүний хараат, охинкомпанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан бишбайх (нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын10-аас дээш хувьтай тэнцэж байвал томоохонхарилцагч гэж үзнэ);
  3. Компанитай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжийн удирдлагад ажилладаггүй байх;
  4. Тодорхой албан тушаал эрхлэх, эсвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийншийдвэрээр хасаагүй, ял шийтгэл хүлээгээгүй байх;
  5. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
  6. Өөр ажил давхар эрхлэхгүй байх;
  7. Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийншийдвэрээр гэм буруутай нь тогтоогдожбайгаагүй байх.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
  2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*3 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);
  3. Өмнө ажиллаж байсан 2 болон түүнээс дээшбайгууллагаас тодорхойлолт авах;
  4. Нийгмийн даатгалын лавлагаа;
  5. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
  6. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  7. Нийтлэг болон тусгай шаардлагад нийцэжбуйгаа нотлох холбогдох бусад материал.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийнматериалыг 2024 оны 4 дүгээр сарын 05ныөдрийн 15:00 цаг хүртэл cv@erdenesmongol.mnцахим хаягаар материалыг хүлээн авна.

Анхаарах зүйлс:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэйиргэний материалыг цахимаар хүлээн авна.
  2. Нэг мэйл хаягаас зөвхөн нэг оролцогчийнматериалыг хүлээн авна.
  3. Mатериал хүлээж авсантай холбоотой компани ямар нэгэн үүрэг, хариуцлага хүлээхгүйболно.
  4. Хугацаа хоцорсон материалыг хүлээнавахаас татгалзана.
  5. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасах үндэслэл болно.
  6. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/11 дүгээр тушаалыг үндэслэн мэргэжлийн чиглэл, индексийг заасан болно.
  7. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийн хуулийн этгээдийн ажлын байрны сул орон тоонднээлттэй сонгон шалгаруулалт явуулах нийтлэг журам”-д заасан үе шатны дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.

“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК

2024.03.22

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img