2024-07-27, Бямба
13 C
Ulaanbaatar

NV: Оросын Холбооны аюулгүй байдлын алба “Крокус”-т хядлага үйлдсэн алан хядагчидтай холбоотой

Өнгөрсөн баасан гарагт Оросын Москва мужийн Красногорск хотод байх “Крокус Сити Холл” тоглолтын танхимд “Пикник” рок хамтлагийн тоглолтыг үзэхээр олон хүн цугласан үед зэвсэгт этгээдүүд дайран орж, хүмүүс рүү буудан, тэсрэх төхөөрөмж дэлбэлэн 140 орчим хүний аминд хүрсэн юм.

Энэ алан хядах ажиллагаа орчин үеийн Оросын түүхэн дэх хамгийн том халдлагын хоёрдугаарт бичигдэх болсон. Алан хядах ажиллагааг “Исламын улс” бүлэглэл үйлдсэн гэж мэдэгдсэн бол энэ хэрэгт Оросын холбооны аюулгүй байдлынхан ч холбоотой, Оросын нууц ажиллагаа гэсэн таамаглалууд ч хөвөрсөөр байна.

Тодруулбал, Крокус Сити Холлд болсон алан хядах ажиллагаанд Исламын улс бүлэглэл төдийгүй Оросын тусгай албад ч холбоотой, Оросын Холбооны аюулгүй байдлын алба алан хядах ажиллагааны талаар урьдаас мэдэж байсан, энэ халдлагад Украиныг буруутгахын тулд бүхнийг хийсэн гэж Ойрх Дорнодын судалгааны AMES төвийн захирал, Украины энхийг сахиулах сургуулийн үүсгэн байгуулагчдын нэг Игорь Семиволос NV сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.

“Хэн ч хариу өгч чадахааргүй ойлгомжтой асуудлууд их байна. Жишээлбэл, энэ алан хядах ажиллагааг үйлдсэн хүмүүс яаж тэр барилгаас гарч чадав, дараа нь яаж машинд суугаад, хэдэн мужийн цаана оччихов? Яагаад замдаа нэг ч шалгалт, саад бэрхшээлтэй таарсангүй вэ? Гэтэл гэнэт л тэднийг холоос бариад авчихсан. Ийм нөхцөлд Холбооны аюулгүй байдлынхан оролцсон байхыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл тэднийг хэн нэгэн нь хэргийн газраас хол аваачсан.

NV

Ингэж бодвол энэ нь Исламын улс бүлэглэл дангаараа гүйцэтгэсэн ажиллагаа байгаагүй. Исламын улс бүлэглэл Оросын Холбооны аюулгүй байдалтай хамтран үйлдсэн гэж таамаглаж болохоор байна. Эсвэл Холбооны аюулгүй байдлын алба ийм хэрэг болохыг мэдэж байсан, мөн үүнд саад болоогүй” хэмээн шинжээч Игорь Семиволос өгүүлжээ.

Түүнчлэн, Оросын тусгай албаныхан даалгавраа биелүүлж чадаагүй зэрэг хүндхэн нөхцөл байдалд орсон байж ч болзошгүй хэмээн тэрбээр таамагласан байна.

“Тэд ямар нэг зүйл тайлбарлаж, бүх учгийг Украин руу чиглүүлэх нөхцөл байдалд орсон. Учир нь олон нийт цочирдсон, ямар ч тэнэг яриаг ойлгож авахад бэлэн байсан” хэмээн Игорь Семиволос үзэж байгаа аж.

Түүний үзэж байгаагаар Холбооны аюулгүй байдал ажиллагааг сайтар төлөвлөж чадаагүй гэнэ.

“Тэд хам хум төлөвлөгөө боловсруулсан байх, алан хядах ажиллагааны дараа ийм тийм арга хэмжээ авна гэх мэтээр. Тийм байхыг үгүйсгэхгүй. Нөгөө талаас, хангалттай сайн боловсруулсан ажиллагаа ч байж мэдэх, гэхдээ тэд ийм үр дүн гарна гэж тооцоолоогүй байсан. Тэд тэнд цугласан олныг өөрсдийн хүн гэж бодохгүй. Фронт дээрх хохирлоо тоохгүй байгаа хүмүүс тоглолт үзэхээр очсон хүмүүсийг өрөвдөнө гэж үү дээ” хэмээн шинжээч өгүүлжээ.

Эргэн сануулахад, гуравдугаар сарын 22-ны өдөр Красногорск хотын “Крокус сити холл”-д зэвсэгт этгээдүүд халдан орж ирж, хүмүүс рүү буудан, тоглолтын танхимыг шатаан, дараа нь барилгаас гарч явсан байна. Энэ халдлагын улмаас 139 хүн амиа алдсаны гурав нь хүүхэд байв. Түүнчлэн 182 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдний ихэнхийн биеийн байдал хүнд болон хүндэвтэр байгаа аж. Гал түймэр, дэлбэрэлтийн улмаас барилга бүхэлдээ нуржээ. Энэ халдлага Оросын орчин үеийн түүхэн дэх хамгийн том алан хядах ажиллагааны нэг болсон бөгөөд гуравдугаар сарын 24-ний өдөр ОХУ даяар үндэсний хэмжээний гашуудал зарлаж байв.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img