2024-07-27, Бямба
23 C
Ulaanbaatar

Сурч, аялж, тэр бүү хэл бусдын адил гэрлэсэн Сиамын ихэр

Биеийн аль нэг хэсгээрээ залгаатай төрсөн ихрүүдийг Сиамын ихэр гэдэг. Ийм ихрийг салгах мэс засал цөөнгүй хийгдэж байсан ч ихэнх тохиолдолд тэднийг салгах мэс ажилбар хийх туйлын хүнд.

Тиймээс мэс заслын аргаар салгуулах боломжгүй болсон Сиамын ихрүүд насан туршдаа нэгэнтэйгээ хамт амьдардаг. Тэдний нэг нь Эбби болон Бриттани Хенсел хоёр. Тэд нар анх 1996 онд Опра Уинфригийн шоунд орсноор дэлхий нийтийн анхаарлыг татаж байв. Эгч дүү Сиамын ихэр бусдын адил сурч, боловсорч энгийн амьдралаар амьдардаг аж.

Тэд Опрагийн шоугаар олонд танигдсаны дараа TLC сувгийн “Эбби, Бриттани хоёр” реалити шоунд орж, энэ шоуны үеэр тэд машин барьж Европоор аялж, мопед унаж байгаа талаар харуулж байлаа. Шоуны эхний улирал дууссаны дараа Эбби болон Бриттани сурган хүмүүжүүлэхийн коллеж дүүргэжээ.

Сүүлийн 10 жилийн хугацаанд тэдний амьдралд олон үйл явдал өрнөсөн гэнэ. Өдгөө 34 настай Эбби нөхөрт гарчээ. Түүний нөхрийг Жош Боулинг гэнэ. Жош сувилагч, АНУ-ын армийн ахмад дайчин аж. Тэд 2021 онд гэрлэн, хуримын ёслолоо хийсэн бөгөөд одоо Миннесотад амьдарч байгаа гэнэ. Жош болон Эббигийн гэр бүл байгальд аялж, зайрмаг идэж, сноубордаар гулгах дуртай.

Сиам

Эбби болон Бриттани нар цусны эргэлт болон бэлхүүснээс дооших бүх эрхтэн нь нэг байдаг Сиамын ихэр юм. Эбби баруун гар, баруун хөлөө, харин Бриттани зүүн хөл, гарыг удирддаг аж.

Тэд 1990 онд мэндэлжээ. Сиамын ихэр охидыг төрөх үед нь тэднийг салгах мэс ажилбар хийвэл хоёулаа амьд үлдэх магадлал тун бага гэж эмч нар зөвлөж, ээж аав нь ихрийг салгах мэс засал хэт эрдсэлтэй гэж үзсэний улмаас тэд нэгэн биенд амьдарсаар өдийг хүрсэн нь энэ.

Энд дуулгахад, дэлхий даяар 200 мянган төрөлт тутамд нэг Сиамын ихэр төрдөг аж. Сиамын ихрүүдийн 70 орчим хувь нь охид байдгийн дээр ихэнх нь амьгүй төрдөг аж.

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img