2024-10-09, Лхагва
5 C
Ulaanbaatar

95-аас дээш гишүүн сонгогдсон нам УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх бол 64-аас илүү суудал авсан нам эвсэл олонх болно

УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Монгол Улсын Их хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэж, олонх нь дэмжлээ.

УИХ 2024-2028 онд Үндсэн хуульд нийцсэн УИХ, Дэгийн хуультайгаар үйл ажиллагаагаа эхлэх ёстой. Иймд дараах өөрчлөлтүүдийн хүрээнд хуулийн төслийг хэлэлцэн батална. Тухайлбал, УИХ-ын бүрэлдэхүүний тухай, УИХ-ын бүтэц зохион байгуулалт, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүний бүрэн эрх, УИХ-ын гишүүний баталгааны бүрэн эрх, Хууль тогтоох журам, УИХ-ын Тамгын газрын чиг үүрэг бусад гэсэн долоон бүлэг бүхий өөрчлөлт УИХ -ын тухай хуульд орж байгааг мэдээллээ.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд:

-УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. Тэр утгаараа 95 ба түүнээс дээш гишүүн сонгогдсон бол УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх хуулийн заалттай.

Харин 64 ба түүнээс дээш суудал авсан нам, эвсэл УИХ-д олонх болно. Сонгуулийн дараа УИХ үйл ажиллагаагаа эхлэхдээ дэгийн тухай хуулийг хэлэлцэх эрх нь нээлттэй. Найман Байнгын хороо 19 гишүүнтэйг 25 болгоно. Байнгын хорооны хуралд 13 хүн орж, асуудлаа шийднэ. Нэг гишүүн хоёроос илүү Байнгын хороонд ажиллахгүй. 200 орчим хүн ажиллана. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд яаманд харьяалагддаг Байнгын хороонд орж, ажиллахгүй. Нэг байнгын хороонд Засгийн газрын хоёроос илүү хүн оруулахгүй.

Ингэснээр Засгийн газраас хамаарахгүй болно. УИХ-ын гишүүдийн 32-оос дээш хүн санал гаргавал хянан шалгах Түр хороо байгуулна. Хуулийн төслийг УИХ-д өргөн барихаас өмнө АН, ХҮН намд төслөө танилцуулж, санал солилцоно. Нэг дор 3-4 хянан шалгах Түр хороо ажиллах зохицуулалтыг санал болгоно. Уг хороо нь олны анхаарлыг татсан асуудлыг хэлэлцэхдээ эрүүгийн хэрэг үүсэх нөхцөл байна гэж үзвэл шүүхэд очихоос өмнөх шатанд гишүүдийн саналаар шалгаад явах боломжтойгоор ажиллахаар болгох гэж байна. Гэхдээ хуулийн байгууллагад нөлөөлөхгүй. 12 болон түүнээс дээш гишүүн сонгогдсон бол нам, эвслийн бүлгийг байгуулна. Одоогийн хуулиар найман гишүүнтэйгээр бүлэг байгуулдаг. УИХ 126 гишүүнтэй болох тул хурлаа хэрхэн зөв явуулах талаар судалсан.

Аливаа хуулийг хэлэлцэх ерөнхий хугацааг тогтоож, уг хугацааг бүлгүүдэд УИХ-д авсан суудлын тоогоор хуваарилж, үлдсэн цагт нь бүлэг зохион байгуулах хэмжээнд хүрээгүй, бие даасан гишүүдэд үг хэлэх хугацааг тогтдог зарчмыг ярьж байна. УИХ-ын дарга, гишүүний бүрэн эрхэд өөрчлөлт орохгүй. УИХ-ын даргын дэргэдэх даргын зөвлөл байна. Уг зөвлөл УИХ-аар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоох эрхтэй. Одоо мөрдөгдөж буй хуулиар УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хоёрыг хольсон байдаг.

Прокуророос УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулдаг. Манай улсад УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал орж ирэхэд халдашгүй байдалд нь халддаг. Халдашгүй байдалд баривчлах, нэгжлэг хийх, байцаах, шалгах зэрэг ордог. УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлыг хоёр тусдаа байхаар хуульд оруулна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img