Засгийн газраас төрийн албаны цалингийн тогтолцооны шинэчлэлийг эхлүүлж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг өнгөрөгч оны долдугаар сарын 1-ний өдрөөс 40 хувиар нэмсэн. Энэ цалин энэ сарын 1-нээс дахин нэмэгдэхээр болсон.
Тодруулбал, дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн эмч, багш нарын үндсэн цалин 10 хувь нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрэх нь. Харин орон нутагт ажиллаж байгаа эмч, багш нарын цалин 20-40 хувиар нэмэгдэх юм байна. Ингэснээр, аймагт 2.1 сая төгрөг, сумдад 2.3 сая төгрөг болж нэмэгдэх юм байна.