2024-10-27, Ням
-3 C
Ulaanbaatar

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох эрх зүйн үндэс бүрдэв

“Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т өнөөдөр гарын үсэг зурлаа.

Тодруулбал, уг хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, БНХАУ-ын Засгийн газрын төлөөлж Улсын төмөр замын газрын дэд дарга Ан Лушэн нар өнөөдөр гарын үсэг зурав.

Энэхүү хэлэлцээрээр Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” төмөр замын боомтын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэг дээр төмөр замын тулгуур, бусад обьектын барилга угсралтын ажлыг хамтран гүйцэтгэх харилцааг зохицуулах юм.

Хэлэлцээрийг байгуулснаар 10 гаруй жил хүлээгдэж байсан Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох, түүний бүтээн байгуулалтыг эхлүүлэх эрх зүйн үндэс бүрдэж байна.

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img