2024-10-11, Баасан
12 C
Ulaanbaatar

Украины цохилтын улмаас хүндрэлтэй нүүр тулсан Оросын компаниуд түлш хэмнэлтийн горимд шилжжээ

Сүүлийн үед Украины талаас ОХУ-ын газрын тосны үйлдвэрүүд рүү ойр ойрхон халдаж байгаа нь Орост онгоцны түлш нийлүүлэлтэд хүндрэл үүсгэж, түүгээр ч зогсохгүй ОХУ нэг жилийн дотор хоёронтаа бензиний экспортод хориг тавихаас аргагүй болсон юм.
Ийм нөхцөлд Оросын томоохон компаниуд түлшээ хэмнэх горимд шилжсэн талаар Фокус агентлаг дамжуулсан байна.

Тодруулбал, Оросын агаарын тээврийн “Аэрофлот” компани түлшний хэрэглээгээ бууруулахын тулд онгоц газардуулах шинэ арга ашиглаж эхэлжээ. Энэ талаар компанийн төлөөлөгч РБК агентлагт өгүүлсэн байна.

Ийм шийдвэр нь ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд Украины тал дрон ашиглан цуврал цохилт өгсөнтэй холбоотой юм. Цохилтын улмаас үйлдвэрүүдийн үйл ажиллагаа доголдсоноор Оросын зах зээлд газрын тосны бүтээгдэхүүний хэмжээ буурч, үнэ нь өсөж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна.

Ийнхүү түлш хангамжийн асуудал үүссэн нөхцөлд түлш хэмнэх зорилгоор онгоц газардуулах шинэ аргыг гуравдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Москвагийн агаарын бүсэд нэвтрүүлж эхэлжээ. Энэ аргыг ашигласнаар нислэгийн цагийг идэвхжүүлж, түлшний зардлыг бууруулах аж. Ийм шинэлэг арга нь нислэгийн хугацааг таван минут хүртэлх хугацаагаар бууруулж, Оросын агаарын тээврийн компаниудад эдийн засгийн үр өгөөж авчирна гэж тооцоолж байгаа юм байна.

“Аэрофлот” компани онгоц газардуулах шинэ схемийг нэвтрүүлснээр энэ оны сүүл хүртэл 31,6 мянган тонн түлш хэмнэхээр төлөвлөжээ. Энэ нь гурван тэрбум орчим рублийн хэмнэлт гаргана гэсэн үг бөгөөд ийм хэмжээний мөнгө нь түлшинд зарцуулдаг үйл ажиллагааны зардлын ихээхэн хувийг эзэлдэг аж.

Агаарын тээврийн салбарт шинэ арга ашиглах болсон нь саяхан Оросын газрын тосны үйлдвэрүүд рүү Украины тал дроны цохилт өгсөнтэй холбоотой юм.

Оросын агаарын тээврийн компаниуд түлшээ хэмнэхээс аргагүй болсон нь Украины Зэвсэгт хүчин энэ улсын эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд нөлөөлж чадаж байгааг илтгэж байна гэж шинжээчид үзэж байна. Тэр дундаа цохилт өгөхийн тулд объектоо зөв олж, тэр дундаа, газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг сонгож байгаа нь дайн явуулах, өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалах тал дээр стратегийн ач холбогдолтой гэж шинжээчид онцолж байгаа юм.

Украины тал газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү халдаж байгаатай холбоотойгоор Орост онгоцны түлш төдийгүй бензин нийлүүлэлт ч хүндрэлтэй тулгарч байна. Үүнийг илтгэх нэгэн жишээ нь ОХУ 2024 оны гуравдугаар сарын нэгний өдрөөс эхлэн бензиний экспортод албан ёсоор хориг тавьсан явдал юм. Ингэснээр ОХУ сүүлийн хагас жилийн хугацаанд хоёр дахь удаагаа бензиний хориг тавьж байна.

Энд дуулгахад, Украины Зэвсэгт хүчин гуравдугаар сарын 15-ны шөнө Оросын Рязань, Нижегород муж, Ленинград мужид байх газрын тос боловсруулах гурван үйлдвэрт цохилт өгсөн юм. Түүнчлэн дөрөвдүгээр сарын хоёрны өдөр Украины тал фронтын шугамаас 1300 км зайд орших Оросын томоохон газрын тосны үйлдвэрт цохилт өгч байв.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img