2024-12-09, Даваа
-13 C
Ulaanbaatar

Дэнни Де Вито, Реа Перлманы аз жаргалын төгсгөлгүй түүх

Дэнни Де Вито. Түүнийг танихгүй хүн ховор. Тэр Холливудын од болохыг мөрөөддөг байсан ч гадна төрхөөс нь болж түүнийг жүжигчнээр авахаас татгалзаж байсан удаатай. Гэвч тууштай, зорилго тэмүүлэлтэй зан нь амжилтад хөтлөж, өдгөө түүнийг дэлхий даяараа мэднэ. Тэр нэг байрандаа зогсоогүй, алдарт жүжигчин болсны дээр найруулагч, продюсер гэдгээрээ ч нэрээ цуурайтуулсан нэгэн. Түүнчлэн театрын тайз түүнд алдар хүндийн зэрэгцээ хувийн аз жаргалыг бэлэглэсэн. Дэнни Де Вито, Реа Перлман нар хямралыг туулж, зам салахын даваан дээр ирж байсан ч хамтдаа 36 жил амьдарч байгаа юм.

Театрын роман

Дэнни Де Вито, Реа ПерлманДэнни Де Вито өсвөр наснаасаа эхлээд л дүрэлзсэн гал халуун зан ааштай, бие намхан ч бүсгүйчүүдийг араасаа гүйлгэхийг мөрөөддөг нэгэн байж. Залуу Дэнни дур булаам үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй учир ургуулахын тулд эмэгтэй үсчин болохоор ч шийдэж байсан гэдэг. Дэнни Уилфредын үсчний академийг төгсөж, удалгүй хамгийн нэртэй үсчин болжээ. Хатагтай нар үсчинээ биширч, зөөлөн тоглоом, төрөл бүрийн бэлэг өгч, залуухан охидоо дагуулан ирдэг болов. Дэнни ч хангалттай зугаацаж байсан гэдэг. Үүний дараа гоо сайханч, нүүр будалтын мэргэжил эзэмшихээр Америкийн драмын урлагийн академийн тайзны нүүр будалтын дамжаанд элсэн оржээ. Гэвч удалгүй бусдаар хүндлүүлж, алдар нэрд хүрэхээр хатуу шийдэн жүжигчний факультетатд элсэн орсон аж.

Оюутан ахуйдаа Майкл Дугластай танилцан нөхөрлөж, тэд хамтдаа Манхэттенд байр хөлсөлдөг байжээ. Дэнни Академиа төгссөний дараа Бродвейд ажилладаг театрын хамт олны нэг болов. Энд л тэр бээр насны хань Реатайгаа учиржээ.

Дэнни Де Вито, Реа ПерлманРей ч мөн жүжигчин байв. Гэхдээ тэр өдөр үзэгчийн хувиар театрт ирсэн аж. Жүжиг дууссаны дараа тэдний дундын найз Дэнни, Реа хоёрыг танилцуулжээ. Тэд хоорондоо тун тохирч байв, бүсгүй Дэннигээс ердөө дөрвөн сантиметрээр л өндөр, түүнчлэн тэд нэгнээ харах төдийд л ойлгож, байнга инээлдэн хөхрөлдөж, байс хийгээд л хөгтэй явдалтай орооцолдож, өөрсдийгөө шоолон инээлддэг байсан гэдэг.

Танилцсанаасаа хоёр долоо хоногийн дараа Реа Дэннитэй хамт амьдрах болов. Харин 1982 онд тэд гэрлэлтээ батлуулжээ.

Үлгэр жишээ гэрийн эзэн

1985 онд тэд анхны охин болох Люси Четээ өлгийдөн авлаа. Охиноо төрмөгц Дэнни тамхиа хаяж, бүтэн жилийн турш ажлаасаа татгалзан, гагцхүү гэрийн ажилд тусладаг байжээ.

Дэнни Де Вито, Реа Перлман1987 онд хоёр дахь охин Грейс Фен нь мэндлэв. Үүнээс хоёр жилийн дараа хүү Жек Даниелиэ өлгийдөн авчээ. Чухамхүү түүний гурван хүүхэд л амьдралынх нь утга учир болсон гэж жүжигчин нэгэн ярилцлагадаа өгүүлж байв.

Тэд хамтдаа хөгжилтэй, аз жаргалтай амьдарч байлаа. Реа иудаизм шүтлэгтэй харин Дэнни католик байсан ч тэд шашны талаар маргаан гаргадаггүй байв. Хамтдаа Песах болон Зул сарын баярыг тэмдэглэдэг байжээ.

Урам хугалсан үйлдэл

Дэнни Де Вито, Реа Перлман

Жүжигчин Дэннигийн нэр хүнд эрчимтэй өсөхийн хэрээр түүний зан ааш эвдэрч байв. Тэр зоогийн газарт ороод өөрт таалагдаагүй хоолыг шал руу шидлэж, залуухан бүсгүйчүүдийг эрээ цээргүй эргүүлдэг болжээ. Холливуд дахь байр суурь, гараагаа эхлэж буй залуу жүжигчин бүсгүйчүүдийн гэнэн занг ашиглан зугаацаж, цэнгэх болов.

Реа ухаантай эмэгтэй байлаа. Тиймдээ ч анхандаа нөхрийнхөө талаарх элдэв ярианд ямар ч ач холбогдол өгсөнгүй. Бүхий л хүлээн авалт дээр Дэнни, Реа хоёр хамт ирэн, урьдын адил жаргалтай харагддаг болжээ.

Дэнни Де Вито, Реа ПерлманХарин нэгэн удаа нөхөр нь залуухан жүжигчин бүсгүйг шалиг байдлаар тэвэрч байгааг Реа өөрийн нүдээр харах нь тэр. Реа цаашид юу ч болоогүй юм шиг дүр эсгэж чадахааргүй болов. Ингээд салах өргөдлөө өгч, нөхөртөө хэрхэн урам хугарсан талаар сэтгүүлчдэд ярьж байлаа. Дэлхийн хамгийн шилдэг эртэй амьдарч байна гэж Реа боддог байсан юм. Дэнни үргэлж л өөрт нь болон хүүхдүүдэд нь анхаарал халамж тавьдаг, сайхан сэтгэлээр ханддаг байсан учраас тэр.

Дахин хамтдаа

Дэнни Нью-Йоркийг зорилоо. Аймшигтай зүйл юу ч болоогүй гэж тэр өөртөө итгүүлэхийг хичээж байв. Эрх чөлөөт амьдралаар амьдрахаар шийдсэн ч эрх чөлөө нь хүсэн хүлээж байсан аз жаргалыг авчирахгүй гэдгийг ойлгосон гэдэг. Зугаацаж цэнгэж ханасан Дэнни эхнэррүүгээ утасдав.

Дэнни Де Вито, Реа ПерлманЧин сэтгэлээсээ л уйлан дуугарч гуйх нөхрийнхөө дууг сонссон Реа маргааш өглөө нь л Нью-Йорк явж, нөхрөө Лос-Анжелес руу авчиржээ. Гэхдээ шууд гэртээ очихыг зөвшөөрсөнгүй. Удалгүй Дэнни ч энэ хорвоо дээр хань ижил шиг нь ойрын хүн байхгүй гэдгийг ойлгов. Түүнд мөнгө, алдар хүнд аль аль нь байхгүй байхад л эхнэр нь түүнийг хайрласан шүү дээ. Реа л түүнд үнэн сэтгэлээсээ ханддаг ганц хүн байв. Хамгийн хүнд үед ч тэр нөхөртөө итгэл алдаагүй.

Дэнни Де Вито, Реа Перлман

Дэнни Де Вито эхнэрээсээ уучлалт гуйжээ. Ингээд тэд дахин хамтдаа амьдрах болов. Энэ гэрлэлтийг юу ч нурааж чадахгүй, тэдний хайр мөнхийнх гэж найзууд нь ярьдаг. Гэхдээ сайхан бүсгүйчүүд рүү харц унагасан хэвээр л байна гэж Дэнни эхнэртээ хошигнон хэлсэн удаатай. Реа ч олон жил түүнтэй амьдарсан ч Дэнниг харддаг хэвээр.

Дэнни Де Вито, Реа Перлман

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img