2024-05-20, Даваа
10 C
Ulaanbaatar

Сэргэн мандалтын үеийн цорын ганц уран барималч эмэгтэй Проперция Де Росси

Хүн төрөлхтөнд шүтэн бишрэгдсэн, дэлхийн гайхамшигт сор бүтээлүүдийг төрүүлж чадсан цаг үе бол “Сэргэн мандалтын үе”. “Ренессанс – ахин төрөх” гэдэг франц үгээр ийнхүү нэрлэгдсэн сэргэн мандалт нь ямар учир шалтгааны улмаас Италиас эхлэв гэдэг асуулт сонирхол татдаг. Харин хариулт өгөх дээр санал нийлсэн, зөрсөн маргасан олон асуудал бий.

uran zurag

Зарим нэг хүн, уран барилгачид, зураачид, зохиолчдын хоорондын өрсөлдөөний үр дүнд сэргэн мандалт үүссэн гэх тайлбар ч байдаг. Мэдээж уран бүтээлч, сод авьяас билэгтнүүдийн дунд өрсөлдөөн байсан нь үнэн. Гэсэн хэдий ч улс төр, нийгэм, эдийн засаг гээд олон зүйлийн тохироо бүрдсэн нь хүн төрөлхтөнд сэргэн мандалтын үеийг “бэлэглэсэн” гэдэгтэй олон ухаантан санал нэгддэг.

  • uran zuragСэргэн мандалт Италаас эхэлсний гол шалтгаан юу юм бол гэсэн асуултад хариу хайцгаая. Хамгийн эхний шалтгаан тун энгийн. Италичууд газар зүйн байрлалынхаа хувьд тун азтай улс юмсанж. Газар дундын тэнгис хүн төрөлхтний анхны худалдааны төв болж, боомт хотуудаар худалдаа наймаа цэцэглэн хөгжсөн түүхтэй. Гаднаас ирж байгаа бараа бүтээгдэхүүн италичуудад “Содон сэтгэлгээ”, “Шинэ сайхан санаа” өгөх гол цөм болсон аж
  • Бараг мартан орхигдож байсан эртний Ром, Грекийн шинжлэх ухаан, мэдлэг боловсролыг ахин сэргээж гүнзгийрүүлэн судлаж сайжруулан хөгжүүлсэн юм.
  • Улс төрийн хувьд Ромын эзэнт гүрэн суларч хүчгүй болж байжээ. Том том чинээлэг худалдаачин гэр бүлүүд хүчтэй нөлөөтэй болж, удирдлага эрх мэдлийг гартаа авчээ. Хот- улсынхаа захиргаа, хууль, банк, наймаа, худалдааны усан онгоц худалдааг чинээлэг худалдаачид барьж эхэлсэн аж.

uran zurag

  • Нэгэн томоохон шалтгаан нь сүм хийдүүд эд баялаг, эрх мэдэлд төдийгүй боловсрол мэдлэг, сурч боловсрох, нээлт гаргах, гүн ухаан, утга зохиол, уран зураг, урлаг гэх мэт бусад салбарт сурч мэдэхэд анхаарал тавьж чадсан үе байж. Ромын сүм гэхэд л Европын улс төр, эдийн засаг, аугаа сэтгэгчид, оюун ухааны сор болсон суут хүмүүсийг цуглуулж байсан нь сэргэн мандалтын суурь шалтгааны нэг болж.

Сэргэн мандалтын үеийн гол гурван оргил бол уран зураач, уран барималчид болох Леонардо Да Винчи, Микеланжело Буонарроти, Рафаэль Санти. Ер нь тухайн үед бүх салбарт эрчүүд зонхилж, уран бүтээлдээ бүсгүй хүний гоо үзэсгэлэнг гайхамшигтаар гаргасан байдаг билээ.

Хүн төрөлхтөн “ахин шинээр төрж, сэргэн мандсан” гэх энэ үед эмэгтэй хүн даруу, дуулгавартай байхаас аргагүй байв. Нийгэм нь тийм байхыг шаардаж, тэдний сэтгэн бүтээх, билиг авьяасыг гар урлал, юм оёх, уран хатгамал зүү ороох, зураг хээтэй нэхмэл хийлгэх төдийгөөр хязгаарлаж байсан юм.

Цагийн байдал ийм байсан ч сэргэн мандалтын үед нэрээ, суу билгээ мөнхөлсөн нэгэн эмэгтэй бий. Тэр эрт үед байтугай өнөө цагт ч уран баримал, сийлбэрийн төрлөөр бүтээл хийдэг эмэгтэйчүүд цөөхөн атал XVI зууны эхэнд Проперция Де Росси хэмээх итали бүсгүй өөрийн хүсэл зүрх сэтгэлдээ хөтлөгдөн гайхамшигт бүтээлүүдээ хүн төрөлхтөнд үлдээж чадсан юм.

uran zuragУрлагийн бүтээлчид эрэгтэй хүн байх ёстой гэх хуучин хэвшлийг эвдэж чадсан, энэ бүсгүй 1490 онд Италийн Болонья хотод нотиартын ажилтан Джованни Мартини Россо да Модена хэмээх айлд мэндэлжээ. Эцэг эх нь урлагийн хүмүүс биш ч гэсэн охиноо уран зураг, хөгжим, шүлэг, сонгодог утга зохиолд суралцуулсан байна. Проперция охин Болонья Их Сургуулийн уран баримлын ангид сурсан аж.

Залуухан уран барималч бүсгүй дуртай ажлаа, гар доорхи материал, гэр ахуй гал тогооноос шууд эхэлсэн гэдэг. Гүйлс чангаанз, тоор, чавга зэрэг жимсний ясан өчүүхэн жаахан сийлбэрүүдийг урлаж, бусдаас огт өөр, өөрийн гэсэн өнгө төрхөө олж ажиллаж эхэлсэн түүхтэй.

uran zuragТүүний бүтээлүүдийг харахад эмэгтэй хүний туяхан гар ямар нандин мэдрэмжтэйг гайхуулах мэт. Тун нарийн хээ угалзыг цалин мөнгөөр хээлж, усан хээ гаргасан нь хараа булаана. Тэгээд ч зогсохгүй энэ бүхний дээр тоор жимсний 11 ясан дээр тунчиг өчүүхэн, ер бусын чамин сийлбэрийг битүү урлаж шигтгээ болгосон нь гайхаад барамгүй бишрэм, тансаг.

uran zuragАрван нэгэн тоор жимсний ясан дээрхи сийлбэрийг нь томруулдаг шилээр харан судлах урлаг судлаачид дуу алдан гайхдаг нь аргагүй юмсанж. Учир нь жимсны ганц жижиг ясан дээр л гэхэд жижиг жижиг маш олон нүүр царайг гайхалтайгаар битүү сийлэн урласан төдийгүй бүгд өөр өөр сийлбэртэй аж.

uran zuragУран барималч бүсгүйн гантигаар хийсэн уран бүтээлүүд түүний хайртай Болонья хот, Базилика Сан- Петронио хэмээх сайхан сүмд бий.

uran zurag1530 онд эрхэмсэг поп Клемент алдартай уран барималчтай уулзах хүсэлт явуулах үед, Проперция Де Росси бүсгүй тахлаар өвдөж, тэр долоо хоногтоо Сан Гиоббе хэмээх эмнэлэгт 40 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

uran zurag

uran zurag

uran zurag

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img