2024-07-25, Пүрэв
15 C
Ulaanbaatar

Үр дүнд суурилсан менежмент

Энэ удаад чиглэсэн Үр дүнд чиглэсэн менежментийн (ҮСМ) ярилцацгаая. Энэ тал дээр манай бизнесүүд ихээхэн дутагдалтай байдаг. Уг нь үүнийг ойлгож хэрэгжүүлбэл бизнесийн байгууллагуудад их үр дүн авчрах боломжтой.

ҮСМ ойлголт нь бизнесийн зорилго, зорилтуудаас эхэлдэг.

Харин бизнесийн Зорилго, зорилтыг бий болгодог механизм нь Төлөвлөлтийн процесс юм.

Байгууллагуудад төлөвлөлтийг өөр өөрөөр нэрлэж хэвшсэн байдаг ч бизнесийн холын хэтийн, өрсөлдөөнд чиглэсэн төлөвлөлтийг Стратеги төлөвлөлт (урт дунд хугацааны), Стратегийн төлөвлөлтийг хэрэгжүүлэхээр богиносгон төлөвлөж буй төлөвлөлтийг жилийн Үйл ажиллагааны төлөвлөлт (бизнес төлөвлөлт) гэж ойлгож болно.

(Энд яригдаж буй төлөвлөлтөд төслийн ТЭЗҮ хийх багтахгүй. Төслийн хувьд ТЭЗҮ хийх нь төлөвлөлт мөн боловч энд яригдаж буй бизнесийн төлөвлөлтөөс ялгаатай ойлголт юм. Төслийн ТЭЗҮ гаргахыг бизнесийн төлөвлөлтөөс ялгаатай авч үзэж удирдах нь зүйтэй. Мэдээж төслөөр ажилладаг модельтой бизнесүүдийн хувьд төслийнхөө ТЭЗҮ-г хийх нь бизнес төлөвлөлтөд жинтэй байр суурь эзэлнэ. Төслийн удирдлагын талаар дараа тусад нь хөөрөлдөнө).

Төлөвлөлтийн процессын хувьд байгууллагын үйл ажиллагааны үзүүр дэх нэгжүүд, чиг үүргийн нэгжүүд (функцын нэгж), топ удирдлага оролцдог процесс байх нь зүйтэй.

Мэдээж байгууллагынхаа хэмжээ, зохион байгуулалт, бусад онцлог зэргийг харгалзан өөрийн байгууллагад тохирох төлөвлөлтийн процесс бий болгох нь зүйтэй. (Нэг байгууллагын процесс нөгөө байгууллагад тохирохгүй. Процесст суурилсан менежментийн талаар дараа тусад нь сэдэвчлэн хөөрөлдөх байх гэж бодож байна.)

ҮСМ-ийн дараагийн чухал процесс бол Хэрэгжүүлэлт юм. Хэрэгжүүлэлт нь Төлөвлөлтөд туссан үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх, бодитжуулах явдал бөгөөд үнэн хэрэгтээ бизнесийн өдөр тутмын ажлуудын нийлэмжээр тодорхойлогдоно.

Screenshot

Хэрэгжүүлэлтийн шатанд харгалзан үзэж тусгах ёстой өөр нэг менежмент бол богино циклээр үр дүн, алдаа оноогоо ойр ойрхон үнэлж харж явах явдал юм. Өөрөөр хэлбэл Agile менежмент -ийг хэрэгжүүлэх нь зүйтэй.

Төлөвлөлтийн биелэлтийг болон Хэрэгжүүлэлтийн процессуудыг өөрийнх нь гүйцэтгэлийг үнэлэх нь гүйцэтгэлийн үнэлгээ. Энэ нь хэмжилт, мониторинг, тайлагналын үйл ажиллагаануудыг багтаадаг. Юу хийсэн дээрээ бус юу төлөвлөөд тэр нь хэр биелэв гэдэг агуулгаар асуудалд хандана гэсэн үг юм.

Зүйрлэж хэлвэл, гүйцэтгэлийн үнэлгээгээрээ компани өөрийгөө толинд харж байгаатай адил бөгөөд эндээс өөрийн алдаа оноогоо харж түүнийг засан залруулах, алдаанаасаа суралцах, ололтоо бэхжүүлэх гэх мэт үйл ажиллагаанууд хийгддэг.

Мөн Гүйцэтгэлийн үнэлгээг бодитой, сайн хийх нь дараагийн төлөвлөлтийг процессыг болон циклийг эргүүлэхэд ач холбогдолтой.

Энэ бүтэн циклийг байнга эргэлдүүлэхийг ҮСМ гэж тодорхойлж, амжилттай бизнесүүд хэрэглэдэг. Зуурт дурдахад үүнийг сайн ойлгохыг хүсвэл PDCA PDSA циклийн тайлбаруудыг сонирхохыг зөвлөж байна. https://deming.org/explore/pdsa/ холбоосоор болон уг холбоос доторх холбоосоор тун сайн тайлбарууд байгаа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img