2024-07-24, Лхагва
16 C
Ulaanbaatar

“Эрдэнэс алт ресурс-ийн өнгөрсөн, одоо, ирээдүй” онол, практикийн бага хурал болов

Erdeneresurs“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн таван жилийн ойн нэрэмжит онол практикийн бага хурал өчигдөр “Блю скай”-д боллоо. “Эрдэнэс алт ресурс ХХК-ийн өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдвээр өрнөсөн уг хурлын мэндчилгээг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ш.Мөнхцэрэн, “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Ууганбаяр нар хүргэв.”Эрдэнэс Монгол” компанийн Зэс, металлын группын менежер Ц.Төгсбуян “Эрдэнэс Монгол нэгдлийн стратеги төлөвлөгөө”-г эхний илтгэлээр хэлэлцүүлсэн бол Эдийн засаг, хөгжлийн яамны Бүс, орон нутгийн хөгжлийн бодлогын газрын дарга, доктор Д.Эрдэнэбаяр “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг танилцууллаа.

Erdeneresurs

Хурлын үеэр мөн “Уул уурхайн салбар дахь төр хувийн хэвшлийн үр дүнтэй хамтын ажиллагаа”, “Уул уурхайн салбар дахь инноваци”, “Уурхайн хаалтын менежмэнтийн төлөвлөгөө боловсруулахад иргэдийн оролцоог хангах нь”, “Эрдэнэс алт ресурс ХХК-ийн стратеги төлөвлөгөө” зэрэг илтгэлүүдийг хэлэлцүүлсэн юм.

Erdeneresurs

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн болох “Эрдэнэс Алт Ресурс” ХХК нь 2023 онд баяжуулах хоёр дугаар үйлдвэрийг ашиглалтад оруулснаар баяжмалын хэмжээ эрс нэмэгдэж, 599 мян.тонн хүдэр олборлож, 15.2 мян.тн алт, мөнгөний баяжмал борлуулжээ. Борлуулалтын орлого 2023 оны гүйцэтгэлээр 307,4 тэрбум төгрөг байж. Энэ нь 2022 онтой харьцуулахад 2.6 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнээс гадна 133.9 тэрбумын цэвэр ашигтай ажиллаж, төлөвлөгөөгөө 19.1 тэрбум төгрөг буюу 17 хувиар давуулан биелүүлж улсын төсөвт 58.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн билээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img