2024-07-27, Бямба
18 C
Ulaanbaatar

Мексикийн хар тамхины бүлэглэл 20 гаруй “тааламжгүй” нэр дэвшигчийг хөнөөжээ

Мексикийн хар тамхины мафиуд сонгуульд өөрсдөд нь ашигтай нэр дэвшигчдийг ялуулахын тулд өрсөлдөгчдөө хөнөөж байгаа талаар Вашингтон Пост сонин мэдээлжээ.
Мексикт ирэх сарын хоёрны өдөр бүх нийтийн сонгууль болох юм. Энэ сонгуульд өөрсдөдөө ашигтай нэр дэвшигчдийг ялуулахын тулд мафиуд 20 гаруй нэр дэвшигчийг хөнөөсөн бол олон зуун нэр дэвшигчийг айлган сүрдүүлэх замаар өрсөлдөөнөөс хассан гэж Вашингтон Пост сонины нийтлэлд өгүүлжээ.

Хар тамхины бүлэглэлүүд улс төрчдийн эсрэг “их ав” өрнүүлж байгаагийн улмаас Мексикийн 400 гаруй улс төрч өөрсдийнх нь аюулгүй байдлыг хангах баталгаа өгөхийг хүсэн засгийн газартаа хандсан байна. Улс төрчдийг айлган сүрдүүлэх, амь насанд халдах арга нь ардчиллыг аюулд оруулж байгааг тэд онцолжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, хар тамхины бүлэглэлүүд нөлөөлөө өргөжүүлэхийн тулд орон нутгийн захиргаанд өөрсдөд нь “найрсаг тэргүүнүүд”-ийг томлиуулах зорилготой байгаа гэнэ. Мексикийн гэмт бүлэглэлүүд АНУ руу хар тамхи нийлүүлэхээс гадна цагаачдыг хууль бусаар зөөвөрлөх, мөнгө угаах зэрэг олон хууль бус үйл ажиллагаа явуулдаг байна.

Гэмт хэргийн бүлэглэлүүд хууль сахиулах байгууллагууд болон олон нийтийн үйл ажиллагааны байгууллагуудын даргаар тэдэнд ашигтай хүмүүс томилогдох нь нэн чухал, тиймдээ ч ийм хүмүүсийг томилуулахын тулд хотын захиргааг хяналтдаа байлгах нь тэдний хувьд амин чухал байдаг аж. Цаашлаад, засаг даргад болон Конгресст нэр дэвшигчдийн амь нас ч аюулд учраад байгаа талаар Вашингтон пост мэдээлжээ.

Эх сурвалжийн онцолсноор, Мексикийн үндсэн бүхий л намын нэр дэвшигчид гэмт хэргийн бүлэглэлүүдийн бай болсон аж.

Тухайлбал, 80 мянган хүн амтай Мараватиод гэхэд л хотын даргад нэр дэвшсэн гурван хүнийг хөнөөжээ. Өмнө нь гэмт хэргийн бүлэглэлийнхэн сонгогчдод төрөл бүрийн бэлэг сэлт, мөнгө тарааж тэднийг худалдан авдаг байсан бол энэ удаад өөрт таалагдахгүй нэр дэвшигчдийг замаасаа зайлуулах нь илүү хямд тусаж байгаа тул нэр дэвшигчдийг олноор нь хөнөөж байгаа аж.

Мексикийн Чиапас мужид 12 гэмт хэргийн бүлэглэл байдгийн дунд Синалоа болон Халиско гэсэн шинэ үеийн хүчирхэг хоёр гэмт хэргийн бүлэглэл байдаг гэнэ. Тэд сүүлийн саруудад зургаан улс төрийн нэр дэвшигчийг хөнөөжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img