2024-05-20, Даваа
15 C
Ulaanbaatar

Монгол Улсын Хөгжлийн банк тогтвортой хөгжлийг дэмжинэ

Монгол Улсын Хөгжлийн банк нь улс орны эдийн засгийн хөгжлийг дэмжих томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэгч бодлогын гол банк болохын хувьд 2021 оноос Тогтвортой Санхүүгийн Холбооны үндсэн гишүүн болон хамтран ажиллаж байгаа билээ. Тогвортой санхүүжилтийг Монгол Улсад хөгжүүлэхэд манлайлан ажиллаж байгаа тус холбоотой хамтарч байгаагийн зэрэгцээ 2023 онд Хөгжлийн банк Тогтвортой хөгжлийн бодлогоо баталж, банкны тогтвортой санхүүжилтийг хөгжүүлэх ажлын замын зургийг батлан хэрэгжүүлж буй.

Тэгвэл Монгол Улсын Хөгжлийн банк энэхүү үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, Япон улсын хамгийн том банк болох MUFG-ийн дэмжлэгтэйгээр Тогтвортой санхүүжилтийн хүрээ (Sustainability Financing Framework) баримт бичгийг боловсруулж байна. Энэхүү баримт бичиг нь ногоон бондын зарчмын шаардлагыг хангаж буй эсэхийг олон улсад хянан баталгаажуулахад хөндлөнгийн үнэлгээний байгууллага оролцдогоороо онцлогтой. Хөгжлийн банкны тухайд “Moody’s Investors Service” олон улсын байгууллагаар энэхүү баталгаажуулалтаа хийлгэхээр гэрээ байгуулан ажиллаж байна.

ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН ХҮРЭЭ гэж юу вэ?

Банкны татан төвлөрүүлэх эх үүсвэрийн “ногоон болон нийгмийн” шинж чанарыг тодорхойлж, санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг танин мэдэх процесс болон хөрөнгө оруулагчдын өмнө эх үүсвэрийн ашиглалтаа тайлагнах үүрэг амлалтыг тодорхойлсон баримт бичиг юм.

Нөгөө талаар, санхүүгийн байгууллагын хувьд ногоон болон нийгэмд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд шаардагдах эх үүсвэрийг татахад ашиглагддаг баримт бичиг гэж болно. Тогтвортой санхүүжилтийн хүрээнд холбогдох ангилал шалгуурыг тусгаснаар дараах ач холбогдолтой. Үүнд:

  • Байгууллагын хувьд ногоон болон нийгмийн төсөл, хөтөлбөрүүдийг нэгдсэн байдлаар тодорхойлох, ангилах системтэй болох;
  • Зах зээлээс ногоон болон нийгэмд чиглэсэн төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх эх үүсвэр татах боломжтой болох;
  • Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудад хувь нэмрээ оруулна.

Монгол Улсын Хөгжлийн банкны тогтвортой санхүүжилтийн хүрээ нь олон улсын хөрөнгийн зах зээлийн нийгэмлэг(ICMA)-ээс гаргасан Ногоон бондын зарчим, Нийгмийн бондын зарчим болон Тогтвортой хөгжлийн бондын удирдамжтай нийцэж буй юм.

Монгол Улсын Хөгжлийн банк дээрх төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг дэмжиж, санхүүжүүлэх бодлого баримтлан ажиллах юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img