2024-05-20, Даваа
22 C
Ulaanbaatar

Монгол Улсын Хөгжлийн банкныхан Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд 400 гаруй мод тарилаа

Жил бүрийн тав болон аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан. Энэ хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны ажилчид тавдугаар сарын 12-нд Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд шинээр байгуулагдаж буй Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд таван төрлийн 400 гаруй мод тарилаа.

хөгжлийн банк

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Баянзүрх дүүрэгт байгуулж байгаа тус цэцэрлэгт хүрээлэнгийн 14-га талбайд “Банкируудын төгөл” байгуулж буй юм. Банкны салбар болон Ойн салбарын 100 жилий ой давхцаж байгаатай холбоотойгоор Монголбанкны дэмжлэгээр Улаанбаатар хот болон 21 аймагт Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнг байгуулж байгаа юм.

хөгжлийн банк

Монгол Улсын Хөгжлийн банк хотын үзэмжийг нэмэгдүүлэх, ногоон байгууламж, орчны тохижилтыг сайжруулах, байгууллагын нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, Тогтвортой санхүүжилт хөтөлбөр (ТоС)-ийн “Байгаль орчноо хамгаалах” зарчмыг баримтлах, тогтвортой хөгжлийн гол үзүүлэлт болох ногоон хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд:

  • 2016 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 120 ширхэг шар хуайс суулгасан;
  • 2018 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тариалалт, намрын усалгаа хийсэн
  • 2019 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 200 суулгац тариалсан;
  • 2021 онд Сүхбаатар дүүргийн 24-р хороо, Баруун салаа Бумбатын булгийн орчим 50 ширхэг агч мод суулгасан.
    Суулгасан модыг услах, арчлах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулагч талтай хамтран тасралтгүй хэрэгжүүлж байна.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img