2024-07-27, Бямба
15.9 C
Ulaanbaatar

Газрын багц хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг болж байна

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар хамтран Газрын багц хуулийн төсөл болон Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд болж байна.
Хэлэлцүүлгээр Газрын ерөнхий хуулийн төсөл болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай, Газрын төлбөрийн тухай, Кадастрын тухай, Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын долоон төслийн талаар нэгдсэн болон салбар хуралдаануудаар танилцуулж, хэлэлцүүлэгт оролцогчдын саналыг сонсож, тодорхой саналуудыг хуулийн төсөлд тусгах аж.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img