2024-11-11, Даваа
3 C
Ulaanbaatar

Дайн он дуустал хурцадмал өрнөх таамаг голлож байна

ОХУ-ын пуужингийн нөөц нэлээн дундарсан учраас 2023 оны хавар ганц хүчтэй дайралт хийх болов уу хэмээн цэргийн шинжээчид таамаглаж байна. Эдийн засагч Н.Энхбаяр манай сайтад өгсөн ярилцлагадаа “Оны өмнөхөн Путин Беларусь улсад айлчиллаа.

Яг 14 хоногийн өмнө Шойгу айлчилж, ОХУ, Белурусь улсын цэргийн хамтын ажиллагааны шинэчилсэн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Хэлцээрийг баталгаажуулсны дараа Путин айлчилна гэдэг уг хэлэлцээрт зэвсэгт хүчний хамтрагч гэсэн утгаараа нэлээн том юм байгааг илэрхийлнэ. Шойгугийн гарын үсэг зурсан хэлэлцээрийг баталгаажуулсан байж таарна. Тэр утгаараа Киев рүү дайралт хийвэл Беларусийг ямар нэг байдлаар ашиглах магадлал өндөрссөн. ОХУ-д Донецк, Луганскийн чигтлэлд үр дүнгүй байлдсанаас байгаа нөөцөөрөө Киев, Львовийн чиглэлд хурдтай дайралт хийж, Киевийг унагааж, дайныг эцэслэх сонирхол байх шиг. Шинэ жилээр Путины хэлсэн үгний хамгийн эхний мөрөнд “Үргэлжилж буй дайн бол ОХУ-ын бүрэн тусгаар байдлыг хангах зорилготой” гэж байгаа. Дэлхийн ямар ч улс орон бүрэн тусгаар байдал гэж ярьдаггүй. Энгийнчилбэл Украин бол манай газар нутаг, эзэлж байж л ОХУ бүрэн тусгаар байдалтай болно гэсэн нь хуучин СССР-ийн үеэ ярилаа гэж харагдсан. Ямар ч хамаагүй аргаар Киевийг унагааж авах зорилгоо илэрхийлж байгаа хэрэг.Тэгэхээр дайн сунжрах нь тодорхой болчихлоо” гэж онцолсон юм.

Энэ дашрамд тодотгоход АНУ-ын конгресс өнгөрсөн арванхоёрдугаар сард батлан хамгаалахын төсвөө 85.8 тэрбум ам.доллараар баталсан. Үүний 45 тэрбум ам.доллар нь зөвхөн Украинд туслах тусламжид зориулагдах юм. Онцолж хэлэхэд ирэх зун Украйны сөрөг давшилтууд үргэлжлэх таамаг байна. Тодруулж хэлбэл ОХУ, Украйн улсууд энэ гуравдугаар улирал хүртэл нэлээн ширүүн үзэх нь ойлгомжтой болжээ. Ирэх жилийн 10, 11 дүгээр сард байдал арай наашилж, дайн зогсож магадгүй гэсэн таамгийг цэргийн шинжээчид онцолж буй.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img