2024-05-17, Баасан
10 C
Ulaanbaatar

MIRA: Морин уралдааны зах зээл багадаа 275 тэрбум төгрөгт эргэлдэж байна

Хамгийн их адуутай таван улсад багтдаг манай орон 4 сая адуутайгаас 280 мянга нь хурдны, спортын чигийнх аж. Хурдан удмын адууны хамгийн бага үнэлгээ болох сая төгрөгөөр бодоход л үнэлэмж нь 280 тэрбум хүрэх том зах зээл бий болжээ.

Эдийн засгийн тойм, шинжилгээ хийдэг MIRA хурдан морины зах зээлийн талаарх нийтлэлдээ “Өөр аргачлалаар тооцож үзвэл улс, бүс, их хурд гэх мэт олон уралдаантай жилд нийт 285 айраг түрүүний морьд байх боломжтой (эрлийз адууны уралдааныг оролцуулаад). Энэ адуунуудыг дундаж үнэлгээгээр нь тооцож үзвэл 23 тэрбумын үнэлгээтэй хурдан морины тоо толгой байна.

Энэ нь зөвхөн уралдаж байгаа морьдынх. Тэднийг цогцлоосон азарга, гүүний санг тооцвол үнэлгээ нь нэмэгдээд явчихна гэсэн үг. Мөн морин уралдааныг дагасан зах зээлийн хэмжээ нь 242 тэрбум байх боломжтой тооцоог бид гаргалаа. Ингээд тооцоод үзвэл Монголын морин уралдааны зах зээл хамгийн багадаа 275 тэрбум байх тооцоо гарч байна” хэмээн онцолжээ.

Дэлхийн морин уралдааны зах зээл 300 тэрбум ам.доллараар үнэлэгддэг аж. Жилийн дундаж өсөлт нь 9 хувиар хэмжигдэж яваа юм байна. Энэ чигээрээ өсөөд байвал дэлхийд хамгийн “том”-д тооцогддог хөл бөмбөгийн зах зээлийг гүйцэх төлөвтэй гэж “MIRA” онцолж байна.

Монгол улсын хувьд ч морин уралдааны зах зээл идэвхитэй тэлж байгааг сүүлийн жилүүдэд импортоор орж ирсэн адууны тоо баталдаг. 1924-2020 оны хооронд нийт 4200 орчим адууг импортлож байж. Үүний 80 орчим хувийг нь сүүлийн 10 жилийн хугацаанд импортложээ.

Импортын адууны дундаж үнэлгээ 35 мянган ам.доллар байна.
100 тооны цөм сүрэгтэй тод манлай уяачийн адуун сүргийн үнэлгээ хамгийн багадаа 500 сая, дээшээгээ хэдэн тэрбумаар үнэлэгдэхээр байгаа юм. Монгол улс тод манлай цолтой 47 уяачтай.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img