Нийтийн тээврийн үйлчилгээний Ч:63 буюу “Хан хилсс хотхон – Ривер гарден – Баян монгол хороолол – МУБИС – Ард кино театр” чиглэлийг иргэдийн санал хүсэлт, зорчигчдын ачааллын судалгаанд үндэслэн богино эргэлтээр иргэддээ үйлчлэхээр боллоо.
Тухайн чиглэл нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Ч:63А “Хан хилсс хотхон – Ривер гарден – МУБИС – Ард кино театр”, Ч:63Б “Дүнжингарав худалдааны төв – Баян монгол хороолол – Төв номын сан” болгон өөрчилж үйлчилнэ хэмээн Нийтийн тээврийн газар мэдээллээ.
Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэдэг аж.