2024-06-16, Ням
14.6 C
Ulaanbaatar

АХБ 2023 онд Монгол Улсад $409.2 саяыг олгосноос 26 хувь нь уур амьсгалын чиглэлд зориулагджээ

2023 он түүхэн дэх хамгийн дулаан жилээр бүртгэгдэж, байгалийн гамшигт үзэгдэл Ази, Номхон далайн бүсийн 40 сая хүнд шууд нөлөөлснийг Азийн Хөгжлийн банк тайландаа онцолсон байна. Тус банк хөрөнгийн менежментийн томоохон реформууд хийснээр ирэх 10 жилд олгох 100 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилтийн эх үүсвэртэй болж чаджээ. Энэ нь Азийн Хөгжлийн банкны жилийн зээлийн эх үүсвэр ойролцоогоор 40 хувиар нэмэгдэнэ гэсэн үг аж.

Өнгөрсөн онд Азийн Хөгжлийн банк зээл, буцалтгүй тусламж, батлан даалт, хувьцааны хөрөнгө оруулалт, техникийн туслалцаагаар дамжуулан нийт 23.6 тэрбум ам.долларын санхүүжилт олгосон байна. Харин уур амьсгалын чиглэлд 9.8 тэрбум ам.долларын санхүүжилт олгосон нь хамгийн өндөр дүн болж байгаа юм.

Тухайлбал: 2022 онд 6.7 тэрбум ам.долларыг энэ чиглэлд олгож байжээ. Түүнчлэн 2023 онд тус банк 170 төслийг хамтран санхүүжүүлснээс 38 нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байсан аж. Монгол Улсын хувьд Азийн Хөгжлийн банк өнгөрсөн онд 409.2 сая ам.долларын санхүүжилт хийсэн бөгөөд үүнээс 47.9 сая нь хувийн хэвшлийн үйл ажиллагаанд чиглэжээ.

Мөн нийт дүнгээс уур амьсгалын санхүүжилтэд 109.1 сая ам.доллар олгосноо тайлагнасан байна.

Эх сурвалж: bloombergtv.mn

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img