2024-07-27, Бямба
22 C
Ulaanbaatar

Дэлхийг түгшээсэн газар хөдлөлтийн 9 баримт

Турк, Сирийн газар хөдлөлт дэлхийн анхааралд байгаа энэ үед Казахстаны өмнөд хэсэгт хэсэгт буюу Алматы хотоос баруун тийш 628 км зайд өчигдөр орой 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Гамшгийн голомт Алматы хотоос баруун тийш 628 км-ийн зайд байжээ. Турк, Сирид болсон газар хөдлөлттэй холбоотой мэдээллээс онцлох баримтуутыг хүргэе.Турк

  1. Туркийн зүүн өмнөд нутагт болсон хүчтэй газар хөдлөлтөөс болж амь үрэгдсэн хүний тоо 3400 даваад байна. ДЭМБ энэ тоог найм дахин өсөх магадлалтай гэсэн таамаг гаргажээ.Турк
  2. Сирийн хилийн ойролцоох Газиантеп хотын ойролцоо 7.8 магнитудын хүчтэй газар даваа гарагийн үүрээр бүртгэгдлээ. Чичиргээний төв цэг нь газрын гадаргаас 17.9 км-ийн гүнд байж. Тодруулж хэлбэл Туркийн түүхэнд тохиосон хамгийн хүчтэй газар хөдлөлтүүдийн нэгд тооцогдож байна.
  3. Сирийн хилийн ойролцоо хоёр минутын турш үргэлжилсэн хүчтэй чичиргээнээс хагас өдрийн дараа 7.5 магнитудын хүчтэй хоёр дахь газар хөдлөлт Туркийн Кахраманмарас мужийн Элбистан дүүрэгт болжээ.
  4. АНУ-ын Геологийн хүрээлэнгээс Сирийн хилийн ойролцоох эхний газар хөдлөлтийн дараах хагас өдрийн турш гамшгийн бүс нутагт доод тал нь таван магнитудын хүчтэй нийт 13 чичиргээ бүртгэгдсэн гэж мэдээлэв.
  5. Газар хөдлөлтийн үеэр 2000 гаруй жилийн түүхтэй Газиантепын цайз нуржээ.
  6. Дэлхийн олон улс орон аврагчдын баг, эрэлч нохой, багаж төхөөрөмжөө Турк улс руу илгээж эхэллээ. Тус улсын Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган “45 улс тусламж үзүүлэх санал тавьсан” хэмээн мэдэгдэв.
  7. Дэлхийн хамгийн идэвхтэй газар хөдлөлтийн бүс нутгуудын нэг Турк улсад 1999 онд хүчтэй газар хөдлөхөд 17 мянга гаруй хүн амь үрэгдэж байв.
  8. Туркийн түүхэнд хамгийн хүчтэйд тооцогдох газар хөдлөлт 1939 онд зүүн Эрзинкан мужид болжээ. Тэр жил 33 мянган хүний амь үрэгдсэн мэдээ байна.
  9. Туркийн дотоод хэргийн сайд Сулейман Сойлу Хатай, Османие, Адяаман, Малатя, Санлиурфа, Адана, Дияарбакир, Килис зэрэг газар хөдлөлтөд нэрвэгдсэн арван хотыг нэрлэв.

 

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img