2024-07-27, Бямба
23 C
Ulaanbaatar

Шинжлэх ухаан, технологи инновацийг түгээн дэлгэрүүлэх аян Ховдод боллоо

“Бүс нутгийн хөгжилд инновац, технологийн үзүүлэх нөлөө” сэдэвт эрдэм шинжилгээний хурал энэ сарын 6-7-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээ нь шинжлэх ухаан, технологи, инновацын ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, орон нутагт тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухаанд тулгуурлан шийдвэрлэх, мэдээллийн технологийн боломжийг таниулах, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх зорилтын хүрээнд болж байгаа юм.

Уг арга хэмжээнд ШУА-ийн  Биологийн хүрээлэн, Газарзүй, геэкологийн хүрээлэн, Хими, химийн технологийн хүрээлэн, Технологийн инкубатор, Хэл зохиолийн хүрээлэн, Баян-Өлгий аймаг дахь Философийн хүрээлэнгийн судлаачдаас бүрдсэн 12 хүн оролцож байна.
Арга хэмжээний хүрээнд ШУА-ийн судалгаа хөгжүүлэлтийн үр дүнг бүс нутгийн хөгжилд ашиглах боломж, байгалийн нөөцийн химийн судалгаа, хог хаягдлын менежмент, гиробиологийн олон янз байдал бүрэлдэн тогтох тухай, биологийн төрөл зүйлийн хамгаалал, Монгол Алтайн уур амьсгалын өөрчлөлт экологид нөлөөлөх зэрэг илтгэлүүдийг хэлэлцүүлж байна.

Инновацын бүтээгдэхүүний үзэсгэлэнд ШУА-ийн харьяа хүрээлэнгийн 40 орчим бүтээгдэхүүнийг орон нутгийн иргэдэд танилцуулж байгаа бөгөөд орон нутгийн иргэдийн зүгээс сүүний уургын бэлдмэл, байгалийн гаралтай тос тосон бүтээгдэхүүнүүд, хуурайшуулсан бүтээгдэхүүн, эмийн ургамалтай цай зэрэг бүтээгдэхүүн, технологийг илүүд сонирхож худалдан авалт хийж байна.

Арга хэмжээний хүрээнд ШУА-ийн судалгаа хөгжүүлэлтийн үр дүнг бүс нутгийн хөгжилд ашиглах боломж, байгалийн нөөцийн химийн судалгаа, хог хаягдлын менежмент, гиробиологийн олон янз байдал бүрэлдэн тогтох тухай, биологийн төрөл зүйлийн хамгаалал, Монгол Алтайн уур амьсгалын өөрчлөлт экологид нөлөөлөх зэрэг илтгэлүүдийг хэлэлцүүлж байна.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img