2024-10-15, Мягмар
-12 C
Ulaanbaatar

АН-ын дарга хэн болох вэ?

Монгол Улсын дээд шүүх өнөөдөр Ардчилсан намын дарга бүртгэх асуудлыг нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэнэ. Улсын дээд шүүхэд Ардчилсан намын дарга бүртгүүлэхтэй холбоотой дараах хүсэлтүүд ирсэн байна.

2023.02.03
Ардчилсан намын даргын бүртгэлтэй холбоотой албан бичгүүд ирүүлэв
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх И.Мөнхжаргалаас 2023 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Улсын дээд шүүхэд хандаж, “… Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн санаачилгаар үүсгэн байгуулагдсан Ардчилсан намын “Их эвлэрэл” ажлын хэсгээс Үндэсний бодлогын хорооны хурал гэгчийг зарлан хуралдуулсан нь Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон Ардчилсан намын Үндсэн дүрмийг зөрчсөн, тус хурлаар намын дарга сонгох журам баталсан нь намын бүх гишүүдийн бүрэн эрхэд халдсан, тухайн хурлыг эрх бүхий этгээд зарлаагүй, ирц хүрээгүй тул хүчин төгөлдөр бус, Ардчилсан намын нэр барин төлөөлөх эрхгүй этгээдүүдээс хүсэлт гаргасан нь хууль бус тул Улсын Дээд шүүх хүлээн авч, шийдвэрлэх үндэслэлгүй…” гэх агуулгатай 2023 оны 02/14 тоот, “… С.Эрдэнэ намын даргын сонгууль зарлах эрхгүй, Х.Алтанхуяг даргатай Дотоод сонгуулийн хороо намын дотоодын сонгууль зарлах эрхгүй, цахим сонгууль гэгч нь хүчингүй, дүрмийн бус Их хурал явагдсан…” гэх агуулгатай 2023 оны 02/13 тоот албан бичгүүдийг ирүүлжээ.
Уг албан бичигт Ардчилсан намын дунд шатны намын байгууллагуудын албан мэдэгдлүүд, Дотоод сонгуулийн хорооны 2023 оны 23/03 дугаар албан тоот, Үндсэн дүрмийн хорооны 2023 оны 01 тоот дүгнэлт зэргийг хавсаргасан байна.

2023.01.31
Ардчилсан намын даргаар Дашдондогийн Ганбатыг бүртгүүлэх өргөдөл
Иргэн С.Эрдэнэ Монгол Улсын дээд шүүхэд 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр өргөдөл ирүүллээ. Уг өргөдөл нь “Ардчилсан намын даргаар Д.Ганбатыг бүртгүүлэх” агуулгатай байна.

2023.01.30
Улсын дээд шүүхэд Ардчилсан намын даргын бүртгэлтэй холбоотой асуудлаар 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр дараах албан бичгүүдийг ирүүлэв.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Д.Эрдэнэсувдаас ирүүлсэн албан бичиг нь “…“Эвлэрлийн” гэх тодотголтой хууль бус үйл ажиллагаанд Үндэсний бодлогын хорооны саналын эрхтэй гишүүдийн 50-аас дээш хувь нь оролцоогүй, Их хурлын төлөөлөгч сонгох үйл ажиллагааг Дотоод сонгуулийн хороо (Д.Алтанхуяг даргатай) зохион байгуулаагүй тул 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Их хурал хүчин төгөлдөр бус” гэсэн агуулгатай байна.
Иргэн Л.Гүндалайгаас “…С.Эрдэнийн 2023 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулсан цахим сонгууль нь хууль бус тул Д.Ганбатын өргөдлийг хуулийн байгууллага шалгаж үнэнийг тогтоотол хүлээн авахгүй байх” агуулгатай албан бичгийг ирүүлжээ.

2023.01.27
Ардчилсан намын даргаар Лувсаннямын Гантөмөрийг бүртгүүлэх өргөдөл ирүүллээ
Иргэн Л.Гантөмөр, Ч.Өнөрбаяр нараас Монгол Улсын дээд шүүхэд 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр өргөдөл ирүүллээ.
Уг өргөдөл нь “Ардчилсан намын даргаар Л.Гантөмөрийг бүртгүүлэх” агуулгатай байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img