2024-07-27, Бямба
18 C
Ulaanbaatar

Э.Макрон: Бид Украиныг бүх талаар дэмжин ялалтад хүргэнэ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Их Британид гэнэтийн айлчлал хийж тус улсын хаан III Карл, Ерөнхий сайд Риши Сунак нартай уулзаж, парламентын танхимд үг хэлснийхээ дараа Францад хүрэлцэн очсон тухай “AFP” агентлаг уламжиллаа.

Тэрээр Парисын Елисейн ордонд Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Германы Канцлер Олаф Шолц нартай хэлэлцээ хийж, хамтарсан хэвлэлийн бага хуралд оролцжээ.

Эммануэл Макрон мэдэгдэхдээ, “Бид Украиныг бүх талаар дэмжин ялалтад хүргэнэ. Украин улс Франц болон манай холбоотнуудын тусламжид бүрэн найдаж болно. Энэ дайнд Орос ялах учиргүй, ялах ч үгүй” гэжээ. Владимир Зеленскийтэй уулзахаар зориудаар Парист хүрэлцэн очсон Германы Канцлер Олаф Шольц “Манай улс Украинд хэрэгцээтэй цэргийн тусламжийг үзүүлсээр байх болно. Энэ дайнд түрэмгийлэгч Орос улс ялж болохгүй” гэсэн байна.

Владимир Зеленский Франц, Германы удирдагчдад талархал илэрхийлээд, “Дайны өрнөлийг үндсээр нь өөрчилж чадах улсууд бол яах аргагүй Франц, Герман билээ. Украин алсын тусгалтай зэвсэг, орчин үеийн байлдааны онгоцуудыг хэдийчинээ хурдан хүлээж авна, бидний эвсэл төдийчийнээ бат бэх болох нь дамжиггүй” гэж мэдэгджээ. Украины Ерөнхийлөгч өнөөдөр Брюсселийг зорьж, Европын холбооны дээд хэмжээний уулзалтад оролцох юм байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img