2024-07-23, Мягмар
26 C
Ulaanbaatar

“Шинэ сэргэлтийн бодлого-Цөмийн бодлого-Цөмийн технологийн оролцоо” хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлогыг танилцуулах хүрээнд цөмийн энергийн салбарын үйл ажиллагаа, цөмийн технологийн хэрэглээг өргөжүүлэх, олон нийтийн боловсролыг нэмэгдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Цөмийн энергийн комиссын 60 жилийн ой, Монгол Улсын их сургуулийн 80 жилийн ойг тохиолдуулан Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Монгол Улсын их сургууль хамтран зохион байгуулж байна.
Хэлэлцүүлэгт цөмийн салбартай холбогдох төр, олон нийт, хувийн хэвшил зэрэг байгууллагын 120 гаруй төлөөлөл оролцож байна. Хүнсний аюулгүй байдлыг хангахад цөмийн технологийн оролцоо; Аж үйлдвэрийн салбар дахь цөмийн технологийн хэрэглээ; Цацраг идэвхт ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах; Цөмийн эрчим хүчийг ашиглах асуудал гэсэн 4 бүлэг сэдвээр хэлэлцүүлэг хийж, харилцан мэдээлэл солилцох юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img