2024-07-23, Мягмар
19 C
Ulaanbaatar

Яллагдагч О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан тухай

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, 2023.02.06 № 2023/ЦХШЗ/118, 119, 120

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 15 цаг 40 минутад ирүүлснийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлд “Мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг прокуророос хүлээн авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулж, танилцуулсны дараа яллагдагчийн эрхийг тайлбарлан өгч, тэр тухай тэмдэглэлд тусгаж, гарын үсэг зуруулна. Мөрдөгч сэжигтний хувийн байдлыг тогтоох, яллагдагчаар мэдүүлэг авах ажиллагааг 12 цагийн дотор явуулна. Сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг танилцуулсны дараа шаардлагатай гэж үзвэл таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” гэж хуульчилжээ.

Гэтэл мөрдөгч нь сэжигтэн О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарт прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг танилцуулаагүй байхад прокурор тэдгээрийг яллагдагчаар цагдан хорих саналыг шүүхэд ирүүлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон тул яллагдагч О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан яллагдагч “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх” үүргийг, мөн хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх” зорилгыг хангах үүднээс яллагдагч О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарт 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img