2024-07-24, Лхагва
18 C
Ulaanbaatar

“Эрдэнэт үйлдвэр”-ийн Ц.Бат-Энхийг бусдыг залилсан хэргээр шалгаж байна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал эрхэлсэн Тамгын газрын дарга Ц.Бат-Энхийг иргэн Э-гээс 600 сая төгрөгийг залилсан гэх мэдээлэл гараад удаж буй.

Улмаар дээрх хэрэгтэй холбоотойгоор “Эрдэнэт үйлдвэр” Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал эрхэлсэн Тамгын газрын дарга Ц.Бат-Энхийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгаж эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Хохирогч Э нь хэргийн үйл явц удаашралтай байгаад удаа дараа гомдол гаргаж өдийг хүрчээ. Уг хэргийг 2021 оноос өдийг хүртэл шалгаж байгаа төдийгүй хэргийн үйл явц мөрдөн байцаалтын шатанд явж байгаа юм байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын орлогч Ц.Бат-Энх иргэн Э-г “Өргөдлөө татаж ав, тэгвэл мөнгө өгч болох юм” хэмээн удаа дараа дарамталсаар өдийг хүрчээ.

Ц.Бат-Энх нь өмнө нь нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дэд дарга, Зам, тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Тэрбээр 2020 онд БНСУ-аас Японоор дамжин эх орондоо ирэхдээ Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу тодорхой хугацаагаар тусгаарлан, үзлэг шинжилгээ хийж, халдвар авсан эсэхийг тогтоох шийдвэрийг эсэргүүцсэн нь иргэдийн шүүмжлэлд өртөж байв. Энэ асуудал намын даргын түвшинд хүрч, МАН-ын генсек Д.Амарбаясгалан УОК-ын шийдвэрийг эсэргүүцсэн гэдэг үндэслэлээр нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж байсан удаатай. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу Ц.Бат-Энхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын орлогч гэсэн албан тушаалаас нь чөлөөлж, тус үйлдвэрийн Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал эрхэлсэн Тамгын газрын даргаар сэлгэн томилсон юм.

Өдгөө Ц.Бат-Энхэд холбогдох бусдыг нь залилсан гэх эрүүгийн хэрэг хуулийн байгууллагаар нотлогдвол тэрээр МАН-ын гишүүнээсээ хөөгдөж, улс төр, албан тушаал хаших эрхгүй болж мэдэхээр нөхцөлтэй болжээ.

Эх сурвалжatime.mn
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img