2024-12-04, Лхагва
-23 C
Ulaanbaatar

Л.Гантөмөр: Төр хувийн хэвшлийг дарамталдаггүй, дэмждэг орчин бий болгоно

Ардчилсан намын бүлэг хуралдаж мэдээлэл хийх үеэр Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийн хэлсэн онцлох ишлэлүүдээс хүргэж байна.
• Иргэдийн улс төрийн намууд, Улсын Их хурал, Засгийн газарт итгэх итгэл буурсан. Алдагдсан итгэлийг сэргээхийн тулд Парламентын засаглалыг бэхжүүлнэ. Улстөрийн намын хууль, Сонгуулийн хуулийг өргөн барина. Улстөрийн орчныг цэвэр болгоно.
• Монгол Улсад нүүрлээд буй ядуурлын гол шалтгаан нь засаглалын хямралаас үүдэн бий болсон аж ахуйн нэгжийн доройтол юм. Төр хувийн хэвшлийг дарамталдаггүй, дэмждэг орчин бий болгоно. Аж ахуй нэгжүүдийг татварын дэмжлэг, хөрөнгө оруулалтын дэмжлэгээр дэмжинэ.
• Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулна. Арван сая төгрөгөөс дээш татвар авч байгааг яаралтай зогсоож дундаж давхаргаа тэлэх бодлого барина.
• Ардчилсан Нам иргэн, аж ахуйн нэгжид дарамт болж байгаа татварыг үе шаттайгаар бууруулна.
• 40,000, 100.000 айлын орон сууц барих ажлыг манай нам санаачилж амжилттай хэрэгжүүлсэн. Одоо бид 400.000 айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
• Авлигын аквариумыг хага цохино. Эрхзүйн орчныг бий болгоно. Авлига цэцэглэн хөгжих таатай орчин нь Тендерийн хууль юм. Авлигчид өсөн үржих аквариум болсон тендерийн хуулийг бүрэн өөрчилж танил талаас үл хамааран, хамгийн бага үнийн саналын зарчмыг хэрэгжүүлнэ.
• Сонгуулийн тогтолцооны хувьд Монгол Улс пророрцианаль буюу хувь тэнцүүлсэн тогтолцоог нэвтрүүлэхгүйгээр бид хөлөө олох боломжгүй.
• Бид мөнгөний сонгуулийг зогсоохын төлөө тууштай зогсоно.
• Хэнийг ч тойргын гадаа үлдээхгүй. С.Эрдэнэ, Х. Баттулга нартаа уулзалт хийж байгаа.
• Ардчилсан нам гишүүнчлэлийн татваргүй болно, эв нэгдлийг эрхэмлэж бүтэн болно, бид нээлттэй, судалгаатай, асуудлаа өөрсдөө шийддэг нам болно.
• Ардчилсан нам сайн дүрэмтэй, тунгалаг нам байх болно.
• Ардчилсан нам хамтын удирдлагатай нам болно.
• Ардчилсан нам нээлттэй нам байх болно.
• Ардчилсан нам гишүүнээ хөөдөгггүй улстөрийн хүчин болно.
• Ардчилсан нам олон ургальч үзлийн үүр нам байх болно.
• Ардчилсан нам хариуцлагатай улстөрийн хүчин байх болно.
• Ардчилсан нам шударга ёсыг нам дотроо тогтооно.
• Ардчилсан нам дотор арын хаалга байхгүй, хүний нөөцийн бодлоготой шударга нам байх болно.
• Ардчилсан нам хэсэг бүлэг хүмүүсийн гар хөл болохгүй.
• Ардчилсан нам эрх мэдлийн төвлөрлийг задалсан гишүүдийн оролцоотой нам байх болно.
• Ардчилсан нам нээлттэй зарчимтай ажил хэрэгч нам байх болно.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img