2024-10-07, Даваа
7.5 C
Ulaanbaatar

Хөгжлийн банкны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр гэм буруугийн асуудлыг огт хөндөхгүй

Шүүхийн ерөнхий зөвлөл өнөөдөр хэвлэлийн хурал хийж Монгол улсын шүүхийн 2022 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ, шүүхийн хараат бус байдал, нөлөөллийн мэдүүлгийн шийдвэрлэлтийн талаар мэдээлэх юм байна. Хэвлэлийн хурлын төгсгөлд Хөгжлийн банкны гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хэрхэн сурвалжлах тухай товч мэдээллийг сэтгүүлчдэд өгөх нь.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тухай МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, Хууль зүйн ухааны доктор Т.Золбоо “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг гэдэг бол тухайн хэргийг шийдэх хэмжээнд очсон эсэхийг шийдэж буй хэрэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд урьдчилсан хэлэлцүүлгээр гэм буруугийн асуудлын талаар огт ярихгүй гэж онцолсон байдаг. Урьдчилсан хэлэлцүүлгийн зорилгыг товчхондоо гэм буруугийн хурал гэж хэлж болно. Тухайн хуралд тэр хэрэг орох шаардлага хангасан байна уу гэдгийг харна. Хоёрт өмгөөлөгч нар санал хүсэлтээ хэлж ахиж нэмэлт мөрдөн байцаалтын үйл ажиллагаа хийлгэх эсэх тухай яриа өрнөнө. Өмгөөлөгч нар тэр санал хүсэлтээ шүүхэд хэлдэг үе шат. Тэгэхээр үндсэндээ энэ хэргийг шүүхээр шийдвэрлэх боломжтой юу, боломжгүй юу гэдгийг нэг мөр шийдэж байгаа үйл ажиллагаа. Ач холбогдлынх нь хувьд ингэж хэлж болно” гэсэн тайлбар өглөө.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img