2024-07-27, Бямба
23 C
Ulaanbaatar

“Зөвлөлдөж шийдье” уулзалт үргэлжилж байна

Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалт өнөөдөр /2023.02.15/ Төрийн ордонд үргэлжилнэ.

Зөвлөлдөх уулзалтын оролцогчид эхний өдрөө “Иргэний болон улс төрийн эрх, хариуцлага”, “Парламентын ардчилал” сэдвээр 2 илтгэгчийн тэнцвэртэй мэдээлэл сонсож, хэсгүүдийн болон нэгдсэн хэлэлцүүлэг хийсэн.

Өнөөдрийн уулзалтаар “Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах” сэдвийн хүрээнд

Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуулийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Б.Баясгалан
Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор, дэд профессор М.Алтанбагана нарын
“Нийгмийн тулгамдсан асуудлууд” гэсэн сэдвийн хүрээнд

Удирдлагын академийн Төрийн инновац, хөгжлийн албаны сургалтын зохицуулагч, доктор (Ph.D), профессор Н.Наранчимэг
Удирдлагын академийн Улсын салбарын удирдлагын тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор Б.Нарантулга нарын илтгэлийг сонсоно.
Сэдэв бүрийн илтгэл танилцуулсны дараа 54 бүлэг тус бүрдээ зөвлөлдөн, нэгдсэн хэлэлцүүлэгт оролцож, судлаач, мэргэжилтнүүдэд асуулт тавьж, хариулт, мэдээлэл авах юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img