2024-07-27, Бямба
18 C
Ulaanbaatar

Антонио Гутеррес: Олон орон далайд живэх аюулд нэрвэгдэх болсонд анхаарал хандуулцгаая

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ээлжит хуралдаанд тус байгууллагын тэргүүн Антонио Гутеррес үг хэлэхдээ, “Библийн сударт дүрсэлсэн шиг аймшигт уршигтай үйл явдал дэлхийд нүүрлэж, ойрын хэдэн жилд хэд хэдэн орон далайн усанд живж болзошгүйд анхаарал хандуулцгаая. Энэхүү гамшигт нэрвэгдэж болох улс орны иргэдийг элдэв эрсдэлээс хамгаалах олон улсын эрх зүйн орчныг бүрдүүлэх цаг нь болжээ” гэж хэлсэн байна.

НҮБ-ын мэдээлснээр, даяар дулаарлын улмаас томоохон мөсөн уулууд хайлж, далайн түвшин нэмэгдсэнээр 900 сая орчим хүн оршин суух газаргүй болж болох ажээ. Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар, мөсөн уулууд хайлах үйл явц далайн шуурга, үер зэрэг байгалийн гамшгийн тоог улам бүр нэмэгдүүлэх ба үүнээс үүдэн цөөнгүй улс орны газар нутгийн хөрс давсархаг болж амьдрахад тохиромжгүй болох юм байна.
Мөсөн уулуудын хайлалт үргэлжилбэл, ердөө 70 жилийн дараа гэхэд Номхон далай дахь Тувалу, Кирибати, Вануату, Малдив гэх арлын улс орнуудаас гадна Нидерланд, АНУ, Бангладеш, Энэтхэг, Хятад, Их Британийн нэлээд газар нутаг, үүнд Шанхай, Лондон хотууд усанд живэх магадлалтай ажээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img