2024-10-15, Мягмар
-12 C
Ulaanbaatar

Сайншанд хотод нарны дулааны эх үүсвэрийг барина

“Цэвэр дулаан хангамжийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж эрчим хүчний шилжилтийг дэмжих” төслийн санамж бичигт гарын үсэг зурлаа.
Монгол Улсад анх удаа хэрэгжих тус төслийн хүрээнд 23 сая долларын буцалтгүй тусламжаар Дорноговь аймгийн Сайншанд хотод 8-10МВт-ын нарны дулааны эх үүсвэрийг 2023-2028 оны хооронд барьж байгуулах юм. Ингэснээр 45,000 иргэн цэвэр дулаан хангамжид холбогдож, 12,000 орчим иргэн жилийн дөрвөн улиралд хэрэглээний халуун усыг цэвэр эх үүсвэрээс авах боломж бүрдэнэ.
Мөн нарны хэсэгчилсэн дулааны станц байгуулах, ашиглах дотоодын чадавх, хүний нөөцийг 100 гаруй инженер техникийн ажилчдаар нэмнэ. Улсын хэмжээнд нарийвчилсан судалгаа хийж, боломжит дөрвөн байрлалыг тодорхойлно.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img