2024-07-26, Баасан
19 C
Ulaanbaatar

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг танилцуулав

Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Даатгалын бодлогын зөвлөлийн энэ оны эхний хурал боллоо.

Хурлаар даатгалын салбарт хийгдэж буй онцлох болон энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй ажлуудын талаар товч танилцуулж, санал солилцов.

Тус зөвлөлд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал ажилладаг бөгөөд хурлын үеэр Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд буй Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг танилцууллаа.

Хуулийн төсөл батлагдсанаар урт хугацааны даатгалын салбарын хөгжилд ихээхэн нөлөө үзүүлэх ач холбогдолтойг зөвлөлийн гишүүд онцолж, хуулийн төслийг боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангах чиглэлд Санхүүгийн зохицуулах хороо болон салбарын оролцогчид өндөр оролцоотой байхыг дурдлаа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img