2024-07-27, Бямба
18 C
Ulaanbaatar

Италийн эргээс холгүй цагаачидтай завь живж дор хаяж 60 хүн амь үрэгджээ

Италийн өмнөд эргийн Стеккато Ди Кутро хэмээх амралтын газраас холгүй 100 гаруй хууль бус цагаачтай завь далайн шуурганд өртөн сүйрч, дор хаяж 60 хүн амь үрэгдсэн тухай “АР” агентлаг мэдээллээ. Италийн эрх баригчид өргөн цар хүрээтэй аврах ажиллагаа өрнүүлсний үр дүнд 80 орчим хүний амийг авраад байгаа аж. Сүйрлээр амь үрэгдэгсдийн ихэнх нь Иран, Афганистан, Сомали, Пакистаны иргэд байсныг тогтоожээ.

Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони эмгэнэл илэрхийлэн мэдэгдэл хийхдээ, “Хүний наймаа эрхлэгчдийн золиос болж олон арван хүн алтан амиа алдсанд гүн эмгэнэн гашуудаж байна. Манай улсын Засгийн газар хууль бус цагаачид зөөвөрлөдөг чиглэлүүдийг хааж иймэрхүү эмгэнэлт явдал үргэлжлэн давтагдахаас сэргийлэхийг эрмэлзсээр ирсэн билээ” гэжээ. Өнгөрсөн жилийн сонгуулиар Италийн төрийн эрхэнд гарахдаа Жоржиа Мелонигийн удирдсан баруун үзэл баримтлалтай нам хууль бус цагаачдын эсрэг хатуу бодлого баримтлахаа мэдэгдсэнээр олон сая сонгогчдын дэмжлэг хүлээсэн юм.

gadaadИтали нь үндэстэн хоорондын мөргөлдөөн, ядуурлаас дайжсан гол төлөв Африкийн улс орны иргэдийн Европт далайн замаар цагаачилдаг үндсэн чиглэлийн нэг ажээ. “Газрын дундад тэнгисийн төв чиглэл”-ээр Итали, Европыг тэмүүлэх нь мөн хамгийн аюултай, амь дүйсэн аялал гэж тооцогддог байна. Олон улсын цагаачлалын байгууллагын тооцоолсноор, 2014 оноос хойш энэхүү чиглэлээр Европ руу хууль бусаар цагаачлахыг зорьсон 20 333 хүн амь үрэгдсэн юм уу, сураггүй алга болжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img