2024-06-17, Даваа
29 C
Ulaanbaatar

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ

ХАВРЫН ТЭРГҮҮН ХӨХ БАР САРЫН
НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР МОРЬ ӨДӨР

Аргын тооллын 3 сарын 1, Буд гараг.

Билгийн тооллын 10, Хэрцгий охин одтой, шар морь өдөр.

Өдрийн наран 7 цаг 34 минутад мандан, 18 цаг 35 минутад жаргана.

Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.

Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img