2024-07-27, Бямба
18 C
Ulaanbaatar

Нисэх буудалд гацсан халимаг эрийг Ц.Элбэгдорж өмгөөлөв

Бормагнайн Баатар хэмээх халимаг эр Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудалд  дөрөв хоногийн турш гацаад байгаа талаар сошиалаар мэдээлэл түгж байна.

Энэ талаар Экс Ерөнхий сайд М.Энхсайхан “Бүр 1978 онд нэгдэн орсон Женевийн конвенцийн протоколоор Монгол Улс дүрвэгсдийн эрхийг хамгаалах үүрэгтэй юм байна шүү. Халимаг залууд тусалж байгаа  АН-ын хуульч Д.Ганбаярт талархъя” хэмээн жиргэсэн байна.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн сошиал хуудсанд  харин ийнхүү жиргэжээ.

“Дэлхийн монголчуудын дунд ардчилал, хүний эрх, үндэсний цөөнхийн төлөө тэмцлээрээ нэрд гарсан Бормагнайн Баатар. Чингис хаан нисэх буудалд байгаа энэ халимаг  монгол хүний асуудал олны анхааралд орлоо. Казахстанд хоёр хоног саатуулагдсанаас паспортын хугацаа нь дууссан. Гэвч Монгол Улсын  болон олон улсын хуулиар энэ хүнийг дүрвэгч гэх статуст хамааруулж, хамгаалалтад авч, хүнлэг харьцах нь манай улсын хүлээсэн үүрэг.

Дэлхийн монголчуудын холбооны  зүгээс НҮБ, ХЭҮК, Эмнести болон зохих газруудад хандан ажиллаж байна. Сайн үр дүнд хүрэх, буцааж өгөхгүй байх бүрэн боломжтой.

Тамаас, хүнлэг бус орчноос зугатаж ирсэн бичиг баримтгүй, тэр бүү хэл, хил зөрчсөн гадаадын харъяат олон ядарч туйлдсан хүнд (мянгаар тоологдох) эрхийн үйлчилгээ үзүүлж хүлээн авах газар нь хүргэдэг ардчилсан улс шүү, манайх чинь. Б.Баатарын эрх, нэр төр, эрүүл мэндийн байдалд онцгой анхаарна уу!” хэмээн жиргэжээ.

Бормагнайн Баатар өөрийн нүүр хуудастаа:

“Хилийн алба намайг нэвтрүүлэхгүй байна. Би “Чингис хаан” нисэх онгоцны буудалд дөрөв дэх өдрөө саатаж байна. Өнөөдөр намайг Казахстан руу албадан буцаахыг оролдлоо. Тэд намайг татаж, чангаан хүрмийг минь урах шахлаа. Өчигдөр би Монгол Улсын хилийн албаны даргад хандаж, албадан гаргахыг хойшлуулахыг хүссэн өргөдөл илгээсэн. Улмаар пүрэв гараг хүртэл хойшлуулж байна гэсэн хариу авсан.

Би Монголоос улс төрийн орогнол хүсэх гэж ирсэн. Гэхдээ тэд миний өнгөрсөн хугацаанд хийж байсан үйл ажиллагаануудыг судалсан бололтой. Би Оросын эрх баригчдын эсрэг олон жилийн турш Ойрад-Монгол болон бусад үндэсний цөөнх иргэдийн эрхийн төлөө дуугарч ирсэн. Харин монголчууд Оросын эрх баригчдад таалагдах зүйл хийх гэж байгаа бололтой” гэж бичжээ.

 Хүний эрхийн үндэсний комиссын хэвлэлийн төлөөлөгч “Манайхан энэ асуудлаар ажиллаж байгаа” гэсэн хариу өглөө.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img