2024-06-20, Пүрэв
13 C
Ulaanbaatar

“Төрийн албаны шинэтгэл – Төрийн албан хаагчийн ёс зүй” хэлэлцүүлэг болов

“Төрийн албаны шинэтгэл – Төрийн албан хаагчийн ёс зүй” хэлэлцүүлэг Төв аймагт боллоо
Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Монгол Улсын Төрийн албаны зөвлөл хамтран “Төрийн албаны шинэтгэл – Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2023.02.28) Төв аймгийн Төрийн албан хаагчдын дунд зохион байгууллаа.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан нараас 2022 оны тавдугаар сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Өргөн мэдүүлсэн хуулийн төслийг орон нутгийн төрийн албан хаагчдад танилцуулах, санал хүсэлтийг тусгах зорилготой тус хэлэлцүүлгийг нээж Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар хэлсэн үгэндээ төрийн, улс төрийн болон тусгай албан тушаал, төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлж буй төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг Засгийн газраас журамлан зохицуулж байдаг. Өнөөдөр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг хэлэлцүүлж байгаа нь төрийн албан хаагчид чадварлаг мэргэжсэн өндөр ёс зүйтэй байхын зэрэгцээ цалин хангамжийн асуудал дээр ч шинэтгэл хийх, түүнчлэн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан цалин хөлсний тогтолцоог нэвтрүүлэх, чадварлаг боловсон хүчнээ тогтвортой ажиллуулах чухал хөшүүрэг болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

ХэлэлцүүлэгХэлэлцүүлэгт “Төрийн албаны шинэтгэл-Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс, “Төрийн албан хаагчийн ёс зүй ба авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа” сэдвээр Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын албаны дарга Д.Дуламсүрэн нар илтгэл тавьсан. Харин “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл”-ийн танилцуулгыг Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор А.Алтанзул танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлэв. Тодруулбал, хэлэлцүүлэгт оролцогчид төрийн өндөр албан тушаалтай алба хаагчдын дунд авлига, албан тушаалын зөрчил илэрсэн тохиолдолд дээрх хуулиар ямар зүйл заалтаар зохицуулагдаж, ёс зүйн хариуцлагыг хэрхэн хүлээлгэх тал дээр тодруулж байсан юм.

“Төрийн албаны шинэтгэл -Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд хэлсэн үгэндээ, нэг хүний шударга гэж бодож байгаа зүйл нөгөө хүнд ёс суртахуунгүй хандлага гэж үзэж болдог. Энэ нь ёс заншил, шашин шүтлэг, итгэл үнэмшил гээд олон зүйлээр тодорхойлогддог. Шударга ёсны асуудал шударга бус үйлдлийг улс орны хэмжээнд онцгой анхаарахгүй бол нийгмийн гажуудал үүсдэг гэдгийг онцолж байлаа. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль нь төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлын нэгдмэл байдлаар зохицуулсан ерөнхий хуулийг батлан гаргах, түүнд төрийн албан хаагчдын сахин мөрдөх ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, шаардлагыг тогтоож, зөрчсөн бол хүлээлгэх хариуцлагын төрөл, түүнчлэн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны журмыг тогтоох зорилгоор Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг боловсруулсан гэлээ. Тус хууль нь төрийн албаны харилцаанд төрийн албан хаагчийн ёс зүйн харилцааг зохицуулах анхдагч хууль болохын хувьд түүнд төрийн албан хаагчийн ёс зүйн харилцааны суурь зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал салбар, мэргэжлийн, албан тушаалын онцлогтой уялдуулан дагаж мөрдөх ёс зүйн тусгай шаардлага, хэм хэмжээг энэ хуульд нийцүүлэн төрөлжсөн бусад хууль, тогтоомжоор тогтоож болохыг онцлон тэмдэглэж байлаа.

Энэхүү хууль үйлчлэх хүрээ нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн, улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид болон Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд заасны дагуу төрийн тодорхой чиг үүргийг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтанд тавигдах ёс зүйн хэм хэмжээ, гомдол гаргах, хянан шийдвэрлэх асуудлыг гэрээнд тусган зохицуулна гэж оруулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар төрийн албан хаагчид нийтлэг мөрдөх ёс зүйн хэм хэмжээ, шаардлагыг тогтоож, түүнийг сахин мөрдүүлэх, хэрэгжүүлэх хэвшүүлэх механизмыг бий болгох, ингэснээр тогтвортой, хариуцлагатай, ёс зүйтэй төрийн алба төлөвшиж, төрийн албанд иргэдийн итгэх итгэл нэмэгдэнэ гэдгийг илэрхийлж байв.
лтийг танин мэдэхүй

Эх сурвалжУИХ-ын ХМОННХХ
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img