Бормагнайн Баатар 🇲🇳Улсын Төрийн тэргүүнд хүсэлт тавьжээ.
Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Танаа. 2023.II.26.
Хүсэлт гаргах нь:
Миний бие 1965 оны 1-р сарын 3-нд төрсөн, ОХУ-ын иргэн Боромангнаев Батыр Батырович, халимаг монгол.
1987 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн түүхийн ангийг төгссөн.
•1988 онд Халимаг улсад анх удаа бүрэн дунд сургуульд монгол, халимагийн түүхийг зааж эхлэсэн.
•2012 онд Элиста хотод Монгол клуб үндэслэн байгуулагчдын нэг. Мөн онд Монгол улстай Халимаг улсын хамтарсан үйл ажиллагааны гэрээний төслийг боловсруулж БНХалимагУ-ын тэргүүн А.Орловт гардуулж өгсөн. Мөн хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлж өгч байсан.
Сүүлийн 20 жилийн туршид Хүннү, Сяньби болон бусад нүүдэлчдийн эртний түүхийг Халимагт таниулах үйл ажиллагаа явуулж ирсэн.
2017 онд Монгол улсад ирж монголын түүхчидтэй уулзаж монголын түүхэн эх газраар аяласан.
Сыма Цяний зохиол дотроос бидний өвөг дээдэс монголчуудын төр засгийн түүх Модуний үеэс 1000 жилийн өмнө олж тогтоосон. Монголын төрт уламжлал 2230 жил биш 3230 жилийн түүхтэй билээ.!
Оросын, орос биш угсаатануудын эрхийн төлөө тэмцэж ОХУ-д байхад миний амь нас, эрүүл мэнд, эрх чөлөөнд аюул учирч байсан тул надад Монгол улсад улс төрийн оргонол олгохыг хүсэж байна.!