2024-06-17, Даваа
29 C
Ulaanbaatar

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ

ХАВРЫН ТЭРГҮҮН ХӨХ БАР САРЫН
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

Аргын тооллын 3 сарын 2, Бархасвадь гараг.

Билгийн тооллын давхарласан 10, Өглөгт охин одтой, шарагчин хонь өдөр.

Өдрийн наран 7 цаг 32 минутад мандан, 18 цаг 37 минутад жаргана.

Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн.

Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img