2024-07-23, Мягмар
13 C
Ulaanbaatar

“Энтрепренер судлаач” хөтөлбөр нээлтээ хийлээ

 ШУА-иас санаачлан  “Энтрепренер судлаач”  үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо. Эрдэмтэн судлаачдын ажлын үр дүн, үнэ цэнийг нэмэгдүүлж, тэдний судалгааны ажлыг эргэлтэд оруулж,  улс орныхоо  нийгэм эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилгоор тус хөтөлбөрийг санаачилжээ.  Өнөөдөр албан ёсоор нээж, үйл ажиллагааны төлөвлөгөөг оролцогчдод танилцуулсан юм.  

Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр  шинжлэх ухаан болон бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх,   шинжлэх ухааны байгууллага,  бизнесийн байгууллагын  хамтын ажиллагааны  түншлэлийг  бий болгож, бодит инновац нэвтрүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, тэндээс гарсан оюуны бүтээл судалгааны үр дүнг амьдралд нэвтрүүлж, үндэсний үйлдвэрлэлийн хэмжээнд цааш нь хөгжүүлж авч явах юм байна.

“Энтрепренер судлаач” хөтөлбөрт төр болон хувийн хэвшил бизнесийн байгууллагуудаас бүрдсэн нийт 400 орчим оролцогч бүртгүүлжээ. Хөтөлбөрийн  үр дүнд  150-200 энтрепренер судлаачдыг бэлтгэх, мөн 15-20 төслийг боловсруулан  хөгжүүлж,  технологийн зүгшрүүлэлт хийнэ. Түүнчлэн 1-2 үйлдвэрлэлийг бий болгож, үндэсний үйлдвэрлэлийн түвшинд хөгжүүлж дэмжиж ажиллахаар зорьж байгаагаа төслийг санаачлан  зохион байгуулагчид хэлж байна.   

“Энтрепренер судлаач” хөтөлбөр нь  2023-2024 оны хугацаанд гурван үе шаттай хэрэгжих бөгөөд БШУЯ-ны дэмжлэгтэйгээр ШУА, СЭЗИС, МТҮП, ШУТС, “Стартап Монгол” ТББ хамтран зохион байгуулж байна. Мөн мэдээллийн ивээн тэтгэгчээр Тэнгэр ТВ, “Анрэйд” медиа хамтран ажиллах юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img