2024-10-09, Лхагва
-0 C
Ulaanbaatar

Грекийн Ерөнхий сайд К.Мицотакис: 43 хүний аминд хүрсэн осол төмөр замчдын ажлын алдаанаас улбаатай

Грекийн Лариса хотын ойролцоох Евангелизмос хэмээх гацаанд энэ сарын 1-ний шөнө дунд Афинаас Салоникийг зорьж байсан “IC62” чиглэлийн зорчигч галт тэрэг Салоникоос Ларисаг чиглэсэн тээврийн галт тэрэгтэй халз мөргөлдсөний улмаас 43 хүн амь үрэгдэж, 60 гаруй хүн бэртсэн тухай “Reuters” агентлаг уламжиллаа. Энэ нь тус улсын түүхэнд болсон хамгийн том төмөр замын осол ажээ. Грек даяар болсон эмгэнэлт үйл явдалтай холбогдуулан гурван өдрийн эмгэнэл зарласан байна.

Тус улсын Ерөнхий сайд Кириакос Мицотакис ард түмэндээ хандан үг хэлэхдээ, “Манай улсын түүхэнд байгаагүй төмөр замын томоохон энэ осол харамсалтай нь, төмөр замчдын ажлын алдаанаас улбаатай. Хууль эрх зүйн байгууллагууд ажлаа зохих ёсоор гүйцэтгэж, осолд хүргэсэн албан хаагчдыг шийтгэх болно” гэжээ. Грекийн Зам, тээврийн сайд энэ хэргээс үүдэн огцрох өргөдлөө өгсөн аж.

grek

Ларисагийн төмөр замын өртөөний даргын хайхрамжгүй үйл ажиллагааны улмаас энэхүү осол болсон хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Харин Грекийн Төмөр замчдын холбооны үйлдвэрчний эвлэл үүнийг эсэргүүцэн 2000 оноос эхлэн тус улсын эрх баригчид төмөр замын аюулгүй байдлыг хангахад зориулсан 20 гаруй тэрбум еврог зориулалтын дагуу ашиглаагүйг шүүмжлэн 24 цагийн турш ажил хаяхаар шийдвэрлэснээ мэдэгдсэн байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img