2024-07-27, Бямба
18 C
Ulaanbaatar

Ц.Элбэгдорж, Х.Баттулга, С.Баярцогт нарын 210 хүнийг гэрчээр дуудна

Энэ сарын 13-17-ны өдрүүдэд болох,Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкаар дамжуулан олгосон төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн /2542 төсөл/, Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, үр дүнгийн талаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болно.

Тэгвэл Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах түр хорооноос мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Хөгжлийн банкийг шалгах УИХ-ын түр хорооноос нотлох баримтыг хянан шалгах нээлттэй сонсголуудыг өнгөрсөн 1,2 дугаар сард зохион байгуулсан. Гурав дахь удаагийн буюу сүүлийн нээлттэй сонсгол энэ сарын 13-17-ны өдрүүдэд болно. Энэ удаагийн сонсголоор хоёр үндсэн асуудлыг хэлэлцэнэ. Нэгдүгээрт, Хөгжлийн банкны эх үүсвэртэй арилжааны банкуудаар олгосон 2542 зээлийн асуудлыг хэлэлцэнэ. Нийдээ 1.6 их наяд төгрөгийн зээлийн асуудал яригдана. Үүнд ЖДҮ-ийг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн 151 төсөл, ХАА, хөнгөн үйлдвэрийн ноос ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын 168 төсөл, арьс ширийг дотооддоо боловсруулах болон түүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үндэсний үйлдвэрлэгчдэд зээл олгох 57 төсөл, экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төсөл зэрэг багтаж байна.

Хоёрдугаарт, 2011-2020 он хүртэлх хугацаанд арилжааны банкуудад Хөгжлийн банкны эх үүсвэрээс байршуулсан нийт дүнгээр 3280 ш мөнгөн хадгаламжийн хэлцэлд дүн шинжилгээ хийсэн. Үүнтэй холбогдуулан мөнгөн удирдлагын асуудлыг мөн ярина.

Гурав дахь удаагийн нээлттэй сонсголд 210 албан тушаалтныг гэрчээр дуудна. Үүнд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар, Сангийн сайд асан С.Баярцогт, Ч.Хүрэлбаатар нар, МCS группийн үүсгэн байгуулагч Ж.Оджаргал, Таванбогд трейдийн үүсгэн байгуулагч Ц.Баатарсайхан, Буян компанийн үүсгэн байгуулагч Б.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Л.Эрдэнэчимэг нар, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ш.Адьшаа нарын 210 хүнийг гэрчээр дуудна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img