2024-07-24, Лхагва
17 C
Ulaanbaatar

Д.Сүнжид: Агаарын бохирдлыг бууруулахаар маш их төсөв хөрөнгө зарцуулдаг ч үр өгөөжгүй байна

Эко эмэгтэйчүүд III чуулганы үеэр  Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, хуульч Д.Сүнжид “Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх” сэдвээр ярьсан юм. Түүнийг яриаг хүргэе.

-Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэдэг. Хүний эрхийг хоёр чиглэлтэй гэж ярьдаг. Нэгдүгээрт нь өөрөөс хамаарах эрх, би хүсэхээрээ сурч боловсордог, үзэл бодлоо илэрхийлдэг болохоор хувь хүнээс хамааралтай эрх гэж үздэг. Нөгөө хэсэг нь нийгэм, төр, институт тогтолцоо, хүний нөөц,  багшийг нь бэлтгээд түүний үр дүнд  хүн эдэлж чаддаг эрх гэж байдаг. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх бол түүний жишээ. Энд төрөөс, Засгийн газраас,  Засаг даргаас нөхцөлийг нь хангаж байж, бид энэ эрхээ эдэлж чадна. Тогтвортой хөгжлийн зорилтуудаа бид харна. Аюулгүй тогтвортой хөгжлийг дэмжнэ гэж заасан байгаа. Үүнийг дотор нь задлаад  агаарын чанарыг сайжруулна гэж зорилт болгоод дэвшүүлсэн.

Нөхцөл байдал ямар байгаа юм бэ?

СүнжидИнгээд харахаар эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх 180 орноос 83-т явдаг. Байгаль орчны иргэдийн оролцоо гээд Швейцарийн хөгжлийн агентлаг, Хууль зүй дотоод хэргийн яамны хамтарсан төсөл хэрэгжүүлсэн.  Ямар дүгнэлт гарсан гэхээр Байгаль орчныг хамгаалах тухай, Амьтны тухай, Ойн тухай хуулиудад заасны дагуу иргэд олон нийтийн зүгээс байгаль орчны хуулиудын хэрэгжилтэд хяналт тавих, үзлэг хийх арга механизмыг хуульд тодорхой тусгаагүй, тунхаг шинжтэй, хяналт үзлэгийн зардлыг хэн хариуцан санхүүжүүлэх асуудлыг зохицуулаагүй байгаа нь иргэд хяналт тавих боломж олгосон заалтыг хэрэгжүүлэхэд түвэг учруулж байна гэж үзсэн.

Дахиад хэлэхэд анхаарлын гадна орхихгүй цаашдаа заавал хэрэгжүүлэх учиртай нэг асуудал хариуцлага байдаг.

Хариуцлага тооцох хэлбэр нь үр дүнд хүрэхүйц байж чадахгүй байна гэдгийг энэ төслийн үр дүнд тодорхойлсон.

Авлигатай холбоотой асуудлууд байна. Хамгийн их хохирдог нь дундын эрхүүд. Амьжиргааны ямар түвшинд, хаана амьдарч байгаагаас  үл хамаараад орчны бохирдол, эрүүл агаарт амьдрах эрхүүд зөрчигдөж байдаг. Хууль бус шийдвэрүүд эрүүл бус орчинг үүсгэдэг.

ХЭҮК юу хийв?

Сүүлийн 30 жилд энэ асуудал яригдаж байгаа. 2017-2018 оны хүний эрхийн төлөв байдлын илтгэлдээ энэ асуудлыг хөндсөн. Гол дүгнэлт агаарын бохирдлыг бууруулахаар төсвөөс их хэмжээний мөнгө зарцуулсан боловч үр дүнд хүрсэнгүй гэдгийг хэлсэн. Эрүүл мэндийн хувьд өртөж байгаа бүлгүүдийг онцолсон. Зөвхөн Улаанбаатарын агаарын бохирдлыг ярих нь учир дутагдалтай. Улаанбаатараас гадна таван аймагт Агаарын чанарын индексээр тоосонцорын хэмжээ Улаанбаатартай адил хэмжээнд очсон. Түүхий нүүрснээс татгалзах бусад арга хэмжээг авахгүй бол Улаанбаатарын асуудлыг шийдчихээд дараа нь арга хэмжээ авна гэвэл тэнд амьдарч байгаа хүмүүсийн эрүүл мэнд хохирох магадлалтай.

Хүүхдийг ивээх сангаас хийсэн судалгаагаар Хүүхдийн амьсгалын замын өвчинтэй холбоотой зарцуулж байгаа зардал  2030 он гэхэд хоёр дахин ихсэх нь гэдгийг онцолсон.

Агаар орчны бохирдлыг бууруулах олон хууль тогтоомжууд байна. Үүнийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ хэрэгжилтэд хяналт тавихгүй бол уялдаа холбоо алга.

Энд бид юуг орхигдуулдаг вэ.

Автомашинаас гарч байгаа нүүрсхүчлийн хийнд хяналт тавих стандартаа одоо хүртэл тогтоогоогүй.

Зохих албан тушаалтанд хариуцлага тооцож сурахгүй бол болохгүй нь ээ. Иргэдэд зориулсан зөвлөмж өгөх, танин мэдэхүйн аян өрнүүлэх хэрэгтэй байна.

Амны хаалт зүүх, бага насны хүүхдийг өргөж тэвэрч явах тухай сануулах учиртай.

Эрүүл мэндийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх талаар ажиллах учиртайг 2019 оны илтгэлд онцолсон байна.

Сургууль эмнэлэгийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулахад арга хэмжээ аваач гэж зөвлөмж хүргүүлсэн. Энэ зөвлөмж яаж хэрэгжсэнийг сонирхоход  2019,  2021 оны Засгийн газар, хорооны зөндөө олон тайлан байна. Төрийн бус байгууллагуудын мониторинг, Байгаль орчин аялал жуулчлалын яамны мэдээлэл, олон улсын байгууллагуудын мэдээлэлд энэ асуудлыг тусгасан.

Үр дүн яаж гарав гэхээр  Үндэсний аудитын газрын 2021 оны дүгнэлтэд:

-Агаар орчны бохирдлыг бууруулах хөтөлбөрийн 67,8 хувь нь хэрэгжээгүй.

Авто тээврээс агаарт ялгарах нүүрсхүчлийн хийг хэмжиж, төлбөрийг тооцож чаддаггүй.

Агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөл 2016 оны суурь түвшинд хэвээр байна гэжээ.

Агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо, хяналт сул. Оролцуулах арга зам тодорхойгүй. Энэ чиглэлээр төрөөс явуулж байгаа үйл ажиллагаа хүртээмжгүй. Агаарын бохирдлыг бууруулахаар маш их төсөв хөрөнгө зарцуулдаг ч үр өгөөжгүй байна.

Хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчихөөс гадна эдийн засгийн хохирол учруулдаг.

2016 онд 0-18 насны хүүхдийн агаарын бохирдолын улмаас Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллага 10,4 тэрбум зарцуулсан бол 2025 он гэхэд 24,8 тэрбумд хүрнэ.

Нийт зарцуулсан мөнгөн дүнг харвал сүүлийн таван жилд 456 тэрбум ярина.

Түүний өмнөх таван жилд нь 500 тэрбум, сүүлийн арван жилд нэг тэрбум төгрөг ярина.

Цаашдаа яах вэ?

Богино хугацааны, гал унтраах шинжтэй улс төрийн шийдэл рүү явмааргүй байна.

Тогтвортой шийдэл байх хэрэгтэй үүнд мөнгө, бодлого хэрэгтэй. Дээр нь залгамж холбоо хэрэгтэй.

Төсвийн хуваарилалт харахад эрчим хүчний асуудлыг  хамтдаа ярина. Нүүрснээс татгалзвал шууд хий хэрэглэх бодит боломж өнөө маргаашдаа байхгүй юм байна. Эрчим хүний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхэд мөнгө тавьж чадсан уу? Эрчим хүчний салбарын 2023 оны төсвийг харахад тийм мөнгө тусгагдаагүй. Эрдэнэбүрэнгийн станц бусад жижиг төсөл хэрэгжүүлэхэд даруй гурван жил хэрэгтэй. Сэргээгдэх эрчим хүч газрын эрчим хүч, нар салхины  эрчим хүч   хязгаарлагдмал хүрээнд байна. Өвөл болоход нүүрс түлж л байвал бид агаарын бохирдолтой хэвээр л байна.

Үүнээс үл хамаараад байгууллага, эмнэлэг сургууль, иргэд өөрсдөө чадах зүйлээ хиймээр байна.

Дотоод орчны агаар сэлгэлт, агаарын чанарыг сайжруулахад байгууллага дотоод нөөц бололцоогоо ашиглах хэрэгтэй.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img