2024-10-05, Бямба
-0 C
Ulaanbaatar

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнуудын тоог нэмэгдүүлэх хүсэлт гаргалаа

Өнөөдөр Австралийн гадаад хэрэг, худалдааны яамны Хойд болон Өмнөд Ази хариуцсан нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ребека Гриндлей, Хөгжлийн бодлогын газрын захирал Рона Макфий нартай уулзлаа.

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийг Австрали улсын гадаад хэрэг, худалдааны яам нь нэгдсэн бодлого удирдлагаар хангадаг. Австралийн тэтгэлэгт хөтөлбөр нь тус улсын засгийн газраас хэрэгжүүлдэг урт хугацааны хөгжлийн хөтөлбөрт хөгжиж буй орнуудад олгож буй тусламжийн хүрээнд шинэ үеийн манлайлагчдыг бэлтгэх, хүний нөөцийг чадавхжуулах зорилго тавьдаг.

БоловсролАвстралийн тусламжийн бодлогыг хэрэгжүүлэхдээ тухайн улсын үндэсний хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлдэг давуу талтай. 2019 оны байдлаар л гэхэд 120 гаруй орны 80 орчим мянган хүнд Австралийн тэтгэлэг олгоод байгаа юм байна.
Манай улсад 1993 оноос энэ хөтөлбөрт хэрэгжиж эхэлсэн. Өнөөдрийг хүртэлх хугацаанд 200 орчим сая австрали долларын буцалтгүй тусламж олгож, 650 гаруй хүнийг магистр, докторын сургалтад хамруулаад байна.

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт жил бүр Монголын 10 оюутанд хамруулдаг. Энэ квотыг нэмэгдүүлэх, ингэхдээ хамтарсан байдлаар санхүүжүүлэх санал тавилаа. Австралийн парламент гуравдугаар сараас эхлэн төсвөө хэлэлцдэг байна. Тэгэхээр энэ санал цаг хугацааны хувьд оновчтой үед таарч байгааг хатагтай Ребека Гриндлей онцоллоо.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img