2024-06-17, Даваа
29 C
Ulaanbaatar

Дээд боловсролын эрх зүйн зохицуулалт хэлэлцүүлэг боллоо

“Дээд боловсролын салбарын эрх зүйн зохицуулалтын зарим асуудалд” сэдэвт хэлэлцүүлгийн уулзалтыг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан, технологийн сангийн нэгжийн удирдлага, мэргэжилтэн, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн, судлаач, багш зэрэг 100 гаруй төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлгээр докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны зохицуулалт, их, дээд сургуулийн профессор, багш, судлаачдын судалгааны бүтээлийн хуулбарлалт шалгах, хуулбарлалтын хувь хэмжээг тогтоох, Монгол Улсын хэмжээнд эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийн нэгдсэн мэдээллийн санг бий болгох, бүтээл хуулбарлалтын үйл ажиллагааг зохион байгуулах зохицуулалт, их сургуулийн профессор, дэд профессор цол олгохтой холбоотой тулгамдаж буй асуудал болон их, дээд сургуулийг хөгжүүлэх эндоумент сан байгуулах эрх зүйн зохицуулалт, шийдлийг хэлэлцсэн.

Боловсрол, шинжлэх ухааны яамны дээр дурдсан эрх зүйн зохицуулалтыг батлаан гаргаснаар их сургуульд докторын зэрэг хамгаалуулах, бүтээлийн хуулбарлалт шалгах, профессор, дэд профессор цол олгох, эндоумент сан байгуулах үйл ажиллагааны арга зүйн уялдаа, нэгдмэл байдал хангагдах юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img