2024-07-25, Пүрэв
15 C
Ulaanbaatar

Ж.Золжаргал: Метанаа ашиглабал дотоодын шатахуун л гэсэн үг

Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

-Метан хийн хайгуул, судалгаанууд эрчимжиж байна. Метан хийн ач холбогдлын талаар сонирхуулаач. Дэлхийн улс орнуудад метан хийг аль салбарууддаа түлхүү ашиглаж байна вэ?

-Метан хий бол байгалийн хий. Тийм учраас манайх шиг утаагүй түлш байхгүй, нүүрс түлж утаа гаргадаг, бензин шатахуун нь импортоос хамааралтай улсад бол маш чухал ач холбогдолтой. Метан хийг ахуйд шууд хэрэглэхээс гадна метанаар автобус, тээврийн хэрэгсэл, такси, жижиг том тэрэг бүгд явна. Солонгост. CNG гээд автобус явдаг. ОХУ-д гэхэд метанаар явдаг жижиг тэрэг олон. Хятад ч өргөн ашигладаг болчихсон. Хэрвээ метан байдаг бол бараг л дотоодын шатахуун гэсэн үг л дээ. Метаны тухайд сүүлийн арав гаруй жил арай эрчимтэй судлагдаж байгаа. Хэд хэдэн компани Австралийн Хөрөнгийн бирж дээр мөнгө босгоод хайгуул хийж яваа.

-Метан хийн эдийн засгийн ашигтай нөөцтэй болтол хэр хугацаа шаардагдах бол?

-Тархалтыг нь байгалийн хийтэй харьцуулбал нэг дор их хэмжээний хуримтлал олох хэцүү. Нүүрсэн дотор л агуулагддаг учраас нүүрстэй л бол метан хий байгаа гэсэн үг. Аль хэсгийг нь авбал эдийн засагт ач холбогдолтой нөөц болж чадах вэ, аль нь нөөц болж чадахгүй вэ гэдэг дээр судалгаа хайгуул хийгдэж байна. Миний хувьд үйлдвэрийн ашиглах нөөц тогтоотол нэлээд хугацаа орно гэж харж байгаа. Метан хий бий юу гэдэг бол ойлгомжтой асуулт. Метан хий байгаа, Монголд. Одоогоор үйлдвэрлэлийн нөөц тогтоосон тохиолдол алга.

-Метан хийн хайгуул олборлолтод ашиглаж буй технологийн хувьд аль улсынх нь илүү дэвшилттэй вэ?

-Метан хийн хайгуул, олборлолтод ашиглаж буй технологийн хувьд Австрали, Хятад аль нь ч ялгаагүй. Чулуу өрөмдөөд нүүрсний давхаргад байгаа метаныг соруулж авна. Байгальдаа байгаа зүйлийг л соруулж авч байгаа гэсэн үг. Гүний ус бохирдох ямар ч асуудал байхгүй. Нэг зүйлийг онцолж хэлэхэд манайх нүүрсээ боловсруулах гэхээр, цахилгаан станц барьж баяжуулах гэхээр усгүйн зовлонтой нүүр тулдаг. Гүний нүүрсний давхаргаас метан хийг соруулж авахын тулд уснаас олборлоно. Олборлосон усаараа аж үйлдвэрлэлээ, хүнд үйлдвэрлэлээ хөгжүүлнэ. Тэгээд метанаар нь утаагүй түлш үйлдвэрлэнэ.

-Метан хийг хэрэглээнд нэвтрүүлчихвэл Улаанбаатарыг болон аймгийн төвүүдийг агаарын бохирдлоос салгаж чадна гэж байгаа. Тийм боломж бий юу?

-Хэрвээ үйлдвэрлэлийн ашигтай нөөц тогтоочих юм бол тэгэх бүрэн боломжтой.

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

  1. За тнгээл худ шаагаал төсөл бариж гүйгээл мөнгөө аваал алга болно энэ үнэн шүү нээх болох юум шиг үлгэр шаана нөгөө мангарууд нь итгээл бас нэмж шаана

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img