2024-05-17, Баасан
13 C
Ulaanbaatar

Ажлаас халшрах хам шинжээс хэрхэн салах вэ?

МУБИС-ийн Боловсрол судлалын сургууль, Сэтгэл судлал, арга зүйн тэнхимийн багш, доктор  Ц.Баярмаагаас ажлаас халшрах хам шинжийн талаар тодрууллаа.   

Ажлаас халшрана гэдэг  хийж байгаа ажил нь тухайн хүнд асар их хүнд болоод байна гэсэн үг шүү дээ.

Хүнд ямар шинж тэмдэг илэрдэг вэ гэхээр хэт их ядрана. Нойронд муу болно. Толгой нь өвдөнө. Ажил нь өөрийнх нь хүчин чадлаас хэтэрчихээд байна гэсэн үг.

Тэгвэл тэр ачааллыг олон янзаар хөнгөлж болно. Сэтгэл зүйн холбоотой ачаалал юм уу бие физиологийн холбоотой ачаалал юм уу?

Эмч нарын тухайд ажлаас халшрах хам шинж их байна гэдэг.

Гэтэл үнэндээ сэтгэл ханамж бага байхаар ажлаас халшрах хам шинж  ихсээд байх магадлалтай. Цалин багатай, маш их ачаалалтай. Нэг эмчид ногдох өвчтөний тоо олон байх жишээтэй. Эмч нар өвчний тээгч болчихдог. Өөрсдөө өвдөхгүй мөртлөө  гэр бүлдээ эрсдэлтэй болж байгаа юм. Бага насны хүүхэдтэй хүн бол бүр хэцүү. Ингээд сэтгэл зүйн байдал хэцүү болно.

Бидний үед Анагаахад сурдаг гэвэл үнэхээр мундаг гэж үздэг байсан.  Хүсч хүсч эмч болсон. Нэг талаар мөрөөдлийнхөө ажлыг хийж байгаа хүн. Эмчийн ажлыг маш хэцүүг мэдэж өөрөө сонгосон бол  би өөртөө энэ бүхнээ яаж тусгаж хүлээж авах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Ажлаас халшрах хам шинж гээд яриад байх тусам би яг тийм шинжтэй юм байна. Би ажил хийх ёсгүй юм байна гэж бодож болохгүй л дээ.

Ажлын хамт олны уур амьсгал нөлөөлнө. Таагүй уур амьсгалтай бол бас сөргөөр нөлөөлнө. Энэ нь эргээд ажилдаа очмооргүй санагдах, айдаг болоход хүргэж болно. Эсвэл ажилдаа очихдоо өвддөг болно. Өвчлөмтгий сульдамтгай байх жишээтэй. Гэр бүлийн хүмүүсийн дэмжлэг дутмаг байдалтай холбоотой.

Багш нарын хувьд ч ачаалал ихтэй. Самбарын өмнө зогсоод хичээл зааж байхдаа хүүхдүүд рүүгээ явдаг шүү дээ. Нэг, хоёр, гуравдугаар хүүхэд дээр явж очоод, эргээд самбар дээр эргэж ирэхэд хичнээн минут зарцуулах вэ.

Ингээд тооцож үзвэл сонин үр дүн гарна.

Ангийн сурагчдын тоо дөч, тавь, жар болоод эхлэхээр аль хүүхэд дээр очих вэ гэдэг хэцүү. Бүлэгт байгаа хүүхдийн тоо цөөн байх тусам багш бүх хүүхэд дээр очих боломжтой болно. Энэ бол нэмэлт ачаалал. Хоёрт хичээлийн бэлтгэлээс олон юм шалтгаална.

Ажлаас халшрах хам шинж байна гэдгийг судлаад яриад байгаа тохиолдолд ийм нөхцөлд яах вэ гэдгийг гаргаж ирэх учиртай.

Ажлаас халширсан ч  ажил хийх ёстой. Цалин авах хэрэгтэй болно.

Энэ бүх асуудлыг байгууллагаас нь зохицуулах, ямар арга хэмжээ авах боломжтой вэ?

Хүүхэд дөнгөж төрсний дараа, цэцэрлэг, сургуульд орж байх үед нь ажлын нэг өдрийг нь чөлөөлөх, “Чи аль өдрөө чөлөөлж авмаар байна” гэвэл бага цалинтай ч удирдагч хүн санаа тавьж байгаа нь сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг.

Иймэрхүү маягаар шийдвэрлэж болох юм.

Тухайн хувь хүний хувьд утаснаасаа хол байх. Амьдралын хэв маягаа өөрчлөх. Дандаа хийдэг, дандаа суудаг, дандаа утсаа оролддог байдлаа багасгах хэрэгтэй. Их энгийнээр өөрийгөө өөрчилж болно.

Жингээ хасах гээд фитнест явах гэсэн чинь мөнгө, цаг алга гээд байдаг.

Үнэн хэрэгтээ заавал фитнест явалгүйгээр өөртөө зорилго тавиад, гэрийн ажлаа өөрөөр хийх. Зөвлөгөө чиглэл авч, өөрийгөө өөрчлөх сэдэл авдаг байх.

Байгууллагууд судалгаа аваад, ажлаас халшрах хам шинжтэй хүмүүс манайд байна гэвэл манай байгууллагын ажилтнууд дунд бага насны хүүхэдтэй хэдэн гэр бүл байна.

Учиргүй мөнгө өгөөд байхгүй юм аа гэхэд цагийн боломж өгч болно. Тэр боломжийг ээлжилж олгодог байж болно.

Нэг өрөөнд таван хүн суудаг байлаа гэхэд өнөөдөр чи тэгээд, би ингээд гэж зохицуулж болно.

Ингэвэл гэр бүлийн хүн ч “Танай байгууллага гоё юм аа”  гэнэ. Хүнд гэр бүлдээ зарцуулах цаг өгч болно.

Өнөөдөр арай эрт тараад, цагаа өөртөө зарцуулаарай гэж болно.

Хувь хүний хувьд ажилдаа явах гэхээр толгой өвдөөд байна уу, цай хоол холдоод байна уу?   Өөрийнхөө тухай бодож эхлэх учиртай.

Ажилдаа дургүй байна гэдэг ажилдаа дургүй байна уу, ажлынхаа гүйцэтгэлийг муу хийсэнээс болоод байна уу? Ингээд бодоод байхад би ингэхээр гайгүй болчихдог юм байна гэж ойлгоно. Юу болоод байгаагаа олж харна гэдэг  стрессээс сэргийлэхэд тус болно.

Амьдралын хэв маягийн өөрчлөлт олон зүйлсээс шалтгаална. Гэнэт өглөө зургаад сэрээд гүйгээд эхэлвэл эргүүлээд өөрт нь дарамт болж магадгүй.

Өөрийн боломжид тохируулаад, бага багаар өөрчилж болно.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img