2024-05-23, Пүрэв
19 C
Ulaanbaatar

Буйлны үрэвсэл 200 гаруй төрлийн өвчин, хорт хавдрын шалтгаан болж байна

Буйлны үрэвслийн талаар хүүхдийн шүдний эмч, тулгуур эдийн эмч, гажиг засалч, амны хөндийн нян судлаач Ц.Базаррагчаа дараах зүйлсийг онцолж байна. Тэрээр Окаяамагийн Шүдний сургуульд амны хөндийн нян судлалаар докторын зэрэг хамгаалж, хүүхдийн шүдний эмчилгээ, хүүхдийн шүдний гажиг заслын мэргэшүүлэх сургалтыг дүүргэсэн юм.

Буйлны үрэвсэл бол халдварт өвчин

Халдварт өвчин гэхээр манайхан ханиад томуу, сүрьеэ, шар зэргийг л ойлгоод байдаг. Буйлны үрэвсэл үүсгэгч нь нян бактери. Шүлсээр халдана. Амны хөндийд гаднаас орж ирнэ. Буйлны үрэвслийн нянгаас ялгардаг хор нь шүдийг тойрон бэхэлж байдаг буйлыг эвдэж үндсэн үүргээ биелүүлж чадахгүй болгодог. Үүнийг хүмүүс буйл суусан, шүд зайтай болоод байна гэдэг.

Цаашлаад холбох эдийг тасалж шүдийг тулан тогтоож байдаг ясыг хайлуулах шатанд ордог учир шүдний тулгуур эдийн өвчин гэж нэрлэдэг юм. Шүдийг тулан тогтоодог яс ууссаар эцэстээ ясгүй болсон шүд сулран суларсаар аажимдаа унадаг. Энгийнээр хэлбэл, шүдний ясыг уусгаж буй дээрх процесс бусад эд эрхтэнд нэг адил явагдаж байдаг гэсэн үг. Шүдний ясыг шимэгдүүлж, уусгаад байгаа процесс л бидний анхаарал хандуулж ойлгоод авчих гол зүйл юм. Үүгээрээ буйлны үрэвсэл шүд цооролттой харьцуулашгүй хор хөнөөлтэй.

Буйлны үрэвслийн нянгаар үүсгэгддэг олон өвчний нэг нь хэрх. Энэ өвчний үед том бага үе, холбоос эд уусан хайлж, деформацид орсон үе хуруу, гар моонийдог. Эрүүл эд эмгэг эд болж хувирсан гэж ойлгож болно. Урьдчилан сэргийлэх гол арга нь хувь хүн эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх. Халдварт өвчин гэдгийг мэдчихвэл шүлсээр, аяга, саваар тойруулж ууж хэрэглэхээ болих байх.

Монголчууд эртнээс аяга халбагатайгаа явдаг байсан. Өнөө цагт хэвшүүлмээр соёл. Тэгвэл ганц буйлны үрэвсэл төдийгүй олон өвчнөөс сэргийлэх боломжтой.

Буйлны үрэвслээс болж чихрийн шижнээр өвчлөх эрсдэлтэй

Шүдний оо-г бага сага судалсан хүний хувьд хэлэхэд цөөнгүй тооны химийн бодис орсон байдаг. Химийн бодис ихтэй 00-г байнга, тасралтгүй, урт удаан хугацаанд хэрэглэх нь ашигтай бактериудыг устгах эрсдэлтэй. Ганц шүдний 00 гэлтгүй аль ч химийн бодисыг хэтрүүлэн, зохистой бус хэрэглэх нь түүнд тэсвэртэй, илүү хүчтэй хэлбэрийг бий болгодог.

Буйлны үрэвслийн нян амны хөндийд байрлан буйл, шүдийг өвчлүүлээд зогсохгүй халдварлагдаж үрэвссэн буйлны хэсгээр тараагуур цусаар бүх эд эрхтэнд хүрч очдог. Нянгийн байнгын дайралтад орсоор байвал эрүүл эд эмгэг эд болно.

Амны хөндийн нян судлаачид төдийгүй АНУ, Европын зүрх судас, нойр булчирхай, эмэгтэйчүүдийн гэх мэт мэргэжлийн салбар холбоод сүүлийн 30 гаруй жил судлаад нэг л зүйл дээр анхаарлаа хандуулаач гэж зөвлөж байгаа.

Олон өвчний эх үүсвэр, том шалтгаан нь амны хөндийд тань байна, байх байхдаа буйлны үрэвслийн нянгаар халдварладаг гэж онцолж байна. Тэд буйлны үрэвсэл 200 гаруй төрлийн өвчин үүсгэнэ, олон хавдрын эх үүсвэр гэдгийг нотолсон судалгааныхаа үр дүнг нийтэд танилцуулсаар байгаа.

Буйлны үрэвсэлтэй ч эмчлүүлэхгүй удаан явбал цусны хорт хавдраар өвчлөх магадлал 30 хувь байдаг. Бөөрний хорт хавдрын тухайд 49 хувийн магадлалтай. Зүрхний шигдээсээр нас барах магадлал 29 хувиар яригддаг. Тархинд цус харвах магадлал 28 хувь гэсэн тоо бий. Элэгний /архины бус гаралтай/ циррозоор өвчлөх магагадлал 30 хувь. Хамгийн сүүлд улаан хоолойн хорт хавдар үүсгэгч нь энэ нян гэдгийг тогтоосон. Зөнөгрөх өвчин залуужжээ л гэдэг. Нэг шалтгаан нь мөн л буйлны үрэвсэл гэсэн судалгааны дүн сонсогдож эхэллээ.

Тамхи татдаг хүмүүсийн буйлны үрэвсэл хүндэрснийхээ дараа оношлогддог

Буйлны үрэвсэл тодорхой хугацаанд үе шаттайгаар явагддаг. Нууц үедээ мэдэгдэхгүй тээгч болоод явж байдаг. Статистикаас харахад, манай улсад чихрийн шижин, нойр булчирхайн өвчлөлт өндөр. Эднийг үүсгэдэг нэг том шалтгаан нь өнөөх л буйлны үрэвсэл. Онцын өвдөлт, зовиур бага тул хаа нэг цус гарахыг тоохгүй 4-6 жил орчим явсаар хүндрүүлдэг. 6-10 жилийн дараа таны аль нэг эрхтэн системд эргэшгүй өвчлөлийн эх суурь тавигдсан байх өндөр эрсдэлтэй.

Буйлнаас цус гарах нь буйлны үрэвслийн эхний шинж тэмдэг. Харин тамхи татдаг хүмүүсийн хувьд никотин буйлыг хатангиршуулж цус гарах шинж тэмдгийг барьдаг учир хэзээ хойно хүндэрсэн үедээ эмч дээр ирэх нь нийтлэг байна.Үүнээс гадна буйл хавагнах, хөөх, томрох, өнгө өөрчлөгдөх, идээт шингэн үүсэх, амнаас эвгүй үнэр гарах гэх мэт шинж тэмдэг нь нэлээд хүндэрсний шинж.

АНУ-д гэхэд нийт хүн амын 70-75 хувь нь буйлны үрэвсэлтэй. Буйлны үрэвслийн хүнд хэлбэртэй, буйлны үрэвслийн шалтгаантайгаар эргэшгүй өвчинтэй болсон насанд хүрэгчдийн тоо 45 хувь гэсэн судалгаа уншиж байсан. Монголчуудын тухайд 90 орчим хувь гэж 2017 онд НАСС-н мэргэжлийн сэтгүүлд тавьсныг харсан.

Буйлны үрэвслийн нянг амны хөндийд байхад нь барьж авъя гээд бэлдмэл бүтээсэн

шүдБуйлны үрэвсэл бол ганц манайд ч биш хаана ч адил, шүдний эмчилгээний толгойны өвчин хэвээр байна. Өнгөр, чулууг цэвэрлээд дуусдаг буйлны үрэвслийн уламжлалт аргыг миний хувьд өөрчилсөн. Нэгд оношлогоо орно. Хоёрт өнгөр, чулуу цэвэрлэх үед нян, бактерийг устгадаг үр дүнтэй “ноу хау” байна. Гуравт үүсгэгчийн эсрэг үйлчлэлтэй, ямар ч химийн орц найрлагагүй, нянгийн эсрэг бэлдмэл хэрэглэх багтана. Ер нь аль ч өвчний хувьд улаан шугам бий. Нэгэнт амны хөндийгөөс хальж эрхтэн системийн өвчлөлийн асуудал босох үед тухайн өвчний шинж тэмдгийг дарах л эмчилгээ хийх байдлаар дэлхий ертөнц явж байна. Миний хувьд, амны хөндийд байхад нь барьж авах тухай ярьж чадна. Эмчлэхийн төлөө арга технологи боловсруулж, бэлдмэл гаргасан. Эцсийн эцэст энэ бүхэн маань буйлыг эрүүлжүүлж бусад шүдийг аварч, амьд шүдтэй нь үлдээхэд чиглэж байна.

Би анх шүдгүйдлийн үндсэн шалтгааныг үүсгээд байгаа “нөхдүүд”-ийг таньж мэдэх гэж нян судлалаар ажил хийлгээч гэсэн хүсэлтийг профессортоо тавьж байсан юм. Гэтэл профессор маань их хүнд салбар, сайн бод, хугацаа байгаа гээд зөвшөөрч өгдөггүй. Микробиологийн лабораториос өөрийг бодохоо байсан учраас татгалзсан хариу сонсоод шантраагүй. “Багш аа надад заавал доктор болох нь гол биш. Би микробиологийн судалгаа л хиймээр байна” гэж гурван сарын турш гуйсны эцэст зөвшөөрөл авч микробиологийн лабораторид хөл тавьж байлаа. Эндээс л миний цоорол, буйлны үрэвслийн нян, бактериудыг таньж мэдэх ажил эхэлсэн дээ. Анагаахын шинжлэх ухаан хүний биед ээлтэй, байгалийн гаралтай арга технологийг тэргүүлэх чиг хандлагаа болгосон. Миний хийсэн бэлдмэл энэ хандлагад бүрнээ нийцэж байгаа.

Буйлны үрэвсэл үүсгэгч олон төрлийн нянгуудаас хоруу чанар хамгийн их, гол нян нь P.Gingivalis. Энэ гол нянгийн нэрээр буйлны үрэвслийг Gin¬givitis гэж нэрлэсэн байдаг. Тэр утгаар нь бэлдмэлээ “Жинжита” гэж нэрлэсэн. Буйлны үрэвслийн толгойлох нянгууд дээр судалгаа хийгдсэн, үр дүн нь шинжлэх ухааны туршилт, судалгаагаар тогтоогдсон бэлдмэл байгаа юм. Хүндрэлтэй шүдийг хэрхэн эмчилж амьдаар нь хадгалж авч үлдэж чаддаг болох тухай 25 жилийн тэртээ бодож явсан бодлын маань нэг шийдэл л дээ. Монголын хөрсөнд ургасан цэвэр ургамлаас орчин үеийн шинжлэх ухаанд тулгуурласан технологи ашиглаж гаргаж авсан. Монголоос гадна Солонгос, Бельги, Норвеги, Австри, Австралид хэрэглэж байгаа. Японд хэд хэдэн эмнэлэгт хэрэглэдэг. Сүүлийн үеийн сонин гэвэл бэлдмэл маань шинжлэх ухааны өлгий болсон Япон улсын өндөр шалгуурыг давж амны хөндийн хавдрын эсрэг судалгаанд орохоор сонгогдсон.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img