2024-10-08, Мягмар
5 C
Ulaanbaatar

Гэрийн даалгавар хийх хугацаа Монголд 2,3 дахин их байна

ЕБС-ийн бага ангийн сурагчдын гэрийн даалгаврын хэт ачаалал нь суралцагчдын амрах цагийг багасган тэдний эрүүл мэнд болон эцэг эх, асран хамгаалагчдын сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлдэг байна. “Бага сургуулийн сурагчдын гэрийн даалгаврын ачааллын судалгаа”-ны төслийн удирдагчаар доктор Б.Оюунцэцэг ажиллажээ. Судалгаанд суурилан,бага ангийн суралцагчдын гэрийн даалгаврын хэмжээг тогтоох аргачлал боловсруулсан байна.

Гэрийн даалгаврын хийх хугацаа Монголд 2,3 дахин их байна.
Монгол Улсад сурагчид өдөрт дунджаар 2-3 цагийг гэрийн даалгавар хийхэд зарцуулдаг байна. Энэ нь хүүхдийн хөгжилд сөргөөр нөлөөлж буй нь уг судалгаагаар батлагджээ.

Олон улсын стандартаас үзэхэд нэгдүгээр ангийн хүүхэд өдөрт 10 минутыг гэрийн даалгавар хийхэд зарцуулах ёстой юм байна. Харин хоёрдугаар ангийн хүүхэд 20, гуравдугаар ангийн хүүхэд 30 минут гэх мэт үргэлжилдэг байна

715 багш,1492 эцэг эх, 2443 сурагчдыг хамруулан судалгаа авчээ.

Дээрх судалгаагаар нэгдүгээр ангид долоо хоногт найман төрлийн хичээл ордогоос зургаан хичээлээр даалгавар өгдөг, нэг хичээлийн даалгаварт 30-60 минут зарцуулж унших бичих, бодлого бодох, хэлбэрийн даалгаврыг хүүхдэд ирэх ачааллыг тооцож нь өгдөггүйгээс “ЕБС-ийн үлгэрчилсэн дүрэм”-д зааснаас 3-4 дахин их хэмжээтэй байна.
Даалгаврын хэмжээ их учраас цаг их зарцуулдаг, тоглож наадах чөлөөт цаг гарахгүй, хүүхдийн бүх талын хөгжлийг дэмжихгүй, сурагчийг залхааж, сурах урмыг сулруулах, цаашлаад тэдний эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрчээ.
Австралийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар бага ангийн хүүхдүүдэд гэрийн даалгавар өгөх нь ямар ч ач холбогдолгүй, тэдэнд юу ч үлддэггүй бөгөөд дунд ангийн хүүхдүүдэд тэр нь бага зэрэг нэмэлт мэдлэгийг олгодог болох нь тогтоогджээ.
Гэхдээ зарчмын хувьд гэрийн даалгавар хийх нь сурагчдад бие даах чадварыг суулгадаг гэдгийг үгүйсгээгүй юм. Түүнчлэн эцэг, эхчүүд хүүхдээ гэрийн даалгавар хий хэмээн шаардаад байвал сурагчид хичээлдээ дургүй болох талтай.

Хүүхэд гэрийн даалгавраа бүгдийг нь, мөн төгс хийх албагүй бөгөөд түүнийг нь дүнгээр тооцох шаардлагагүй хэмээн олон орны багш, судлаачид дүгнэн хэлсэн байдаг.
Бага ангийн сурагчдын гэрийн даалгаврын ачааллыг тэнцвэржүүлэхэд олон улсын сайн туршлагаас суралцаж, багш нар даалгаварт ногдох цагийн болон ажлын ачааллыг тооцсон, сурагчдын хөгжлийн нийтлэг болон хувийн онцлогийг харгалзсан, анхаарлын багтаамж, эрүүл мэндэд тохирсон, олон хувилбартай, сонирхолтой даалгавар өгч байх шаардлагатай хэмээн судлаачид зөвлөж байна.

Гэрийн даалгавар нь хүүхдийг завгүй байлгах хэрэгсэл бус, сурах итгэлийг нь дэмжин урамшуулах зорилго, агуулгатай, хамгийн гол нь хүүхэд бүрийн ялгаатай байдлыг харгалзсан, оновчтой хувилбарын сонголттой байх нь чухал юм.

Сурагчдад өгч буй гэрийн даалгаврын агуулга хүүхдэд сурах арга барилд сургахад чиглэсэн, хөнгөн хялбар гүйцэтгэж чадахуйц байх хэрэгтэй бөгөөд гэрийн даалгавар сурагчид, эцэг эхчүүдэд ачаалал болж, хүүхдийн цаашдын сурах хүсэл сонирхолд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болж байгаа нь энэхүү судалгааны дүнгээс харагдаж байна хэмээн судлаачид дүгнэжээ.

Гэрийн даалгаврын ачааллын шилдэг судлаач АНУ-ын Дьюкийн Их Сургуулийн сэтгэл судлалын профессор Харрис Купер нэгдүгээр ангийн сурагчдын гэрийн даалгавар өдөрт 10-20 минут, үүнээс цааш анги дэвших бүрт 10 минутаар нэмэгдвэл тохиромжтой хэмээн үзжээ.

Гэрийн даалгаврыг сурагчдын өөрсдийнх нь санал санаачилга дээр тулгуурласан бүтээлч сэтгэлгээгээр хандах, хүүхдийн сэдэл тэмүүлэл, идэвхи санаачилгыг өрнүүлсэн гэрийн нөхцөлд гэр бүлийнхэнтэйгээ хамтарч тоглох, ажиллах, найрсаг уур амьсгал бүрдүүлсэн айдас түгшүүргүй хийж гүйцэтгэхэд тусалж дэмжин, хамтарсан бүтээлч үйл ажиллагаа болгох чиг хандлага чухал байна.
Дэлхийн дээд боловсролоор тэргүүлж буй улс гүрнүүд гэрийн даалгаврын талаар янз бүрийн үзэл баримтлалтай байдаг.

Тухайлбал, бусад улс оронтой харьцуулахад Финляндад цөөхөн цагийн хичээл орж, бага даалгавар өгдөг ба бүтээлч тоглоомоор сурахуйг хөхүүлэн дэмждэг. Финляндын боловсролын тогтолцоо нь “тоо хэмжээг чанартай харьцуулах” үзэл баримтлалыг баримталдаг бөгөөд Финляндын суралцагчид долоо хоногт дунджаар гурван цагийг гэрийн даалгаварт зарцуулдаг ба суралцагчийн Олон Улсын Үнэлгээний Хөтөлбөр (СОУҮХ/ PISA) дээр тогтмол өндөр оноо авч байна.
Гэсэн хэдий ч PISA дээр өндөр амжилт үзүүлдэг Сингапур, Хятад улсад их хэмжээний гэрийн даалгавар өгдөг байна.

Судалгааны үр дүнд дараах зөвлөмжийг гаргажээ.

Багш нар гэрийн даалгавар өгсөн бол заавал шалгаж, хянах нь даалгаврын ач холбогдлыг өсгөхөөс гадна сурагчдад аливаа зүйлд хариуцлагатай хандах чадвартай болоход нөлөөлдөг. Мөн гэрийн даалгаврыг хянаж шалгах олон хэлбэрийг ашиглаж сурах,

Хэрвээ сурагчид гэрийн даалгавраа хийхгүй, эсвэл дутуу хийж байвал тухайн даалгаврын багтаамж, ойлгомжгүй байдал, ачаалал, хүнд хөнгөнөөс хамаардаг тул багш өгсөн гэрийн даалгавраа дахин нягтлах шаардлагатай гэжээ.
Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 31-р зүйлд хүүхэд амрах эрхтэй. Амралт бол гэрийн даалгавар хийх бус амрах хугацаа гэж үзсэн байдаг тухай судлаачид мөн сануулсан байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img