2024-07-25, Пүрэв
14 C
Ulaanbaatar

Трумэн Капотэ: “Роллинг Стоун”-ы фэнүүд өөрсдийгөө тайзан дээрхи Жаггер болгочихсонд дургүй хүрдэг

1973 оны өвөл «Rolling Stone» сэтгүүлийн хүсэлтийн дагуу  Энди Уорхол зохиолч, нийтлэлч Трумэн Капотегоос ярилцлага авсныг толилуулж байна.

Трумэн Капотегийн Нью Йорк дах байранд нь Энди Уорхол орж ирэв. 

Энди: (лифтчин залууд хандан) Ноён Капоте энд амьдардаг уу? Трумэнд ямар ямар ноход байдаг вэ? Түүнд жижиг биетэй ноход бий юу? 

Лифтчин залуу: Ноён Капоте ганцхан нохойтой.

Энди: Би өөрийн нохойгоо авчрах гэж байсан юм. Түүний нохой нь том уу?

Лифтчин залуу: Миний санаж байгаагаар хятад мопс үйлдвэрийн нохой байх аа. 

Энди: Өө тэгвэл тэр чинь их жижиг нохой шүү дээ. Өөрийнхөө “золбинг” авчирдаг байж.

Лифтчин залуу: (Инээснээ) Уучлаарай би андуурсан байж магадгүй. Түүний нохой аварга том л доо. Бульдог байж болох юм.

Энди: Би яагаад ч юм түүнийг их олон нохойтой гэж бодож байсан юм. Ганцхан нохойтой гэдэг нь үнэн үү?

Лифтчин залуу: Түүнд Чарли нэртэй нохой байсан боловч үхчихсэн юм. Тиймээс ноён Капотэгийн гэрт ганцхан Мэгги л амьдардаг… Таны давхар. Баруун тийш эргээрэй. 

Трумэн Капотэ хаалга онгойлгов. 

Трумэн: Энди, тавтай морил.

Энди: Би өөрийнхөө Арчи гэдэг такс үйлдвэрийн нохойгоо авчрах гэж байлаа. Чамайг хүндрүүлэхээсээ айсан юм. Харамсалтай л юм. Авчирдаг байж л дээ. Арчи их хөгжилтэй, сайн нохой байгаа юм. 

Трумэн: Хөөе хараач тэр чиний камерийг долоочихлоо. 

Энди: Тэгж л байг. Тэр надад санаа тавьж байгаа нь надад таалагдаж байна.

Трумэн: Чи их сайхан зангиатай юм аа. 

Truman-CapoteЭнди: Танайх ямар сайхан айл юм аа! Нараар дүүргэсэн мэт их саруулхан юм! Миний бодлоор нарны гэрэл гэдэг бол ямар ч орон сууцны хамгийн сайхан чимэглэл. Би харин муухай, харанхуй нүхэнд амьдардаг. 

Трумэн:  Харин энд аль ч өрөөнд хамаагүй нарны гэрэлд биеэ ээж болно.  Чи хоригдлуудын тухай хийсэн миний баримтат телевизийн киног үзсэн үү? 

ЭндиМэдээж. Их сонирхолтой бүтээл болсон байна лээ. 

Трумэн:  Бид одоо үргэлжлэлийг нь хийхээр бэлдэж байгаа. Нэгдүгээр хэсгээсээ илүү сонирхолтой болно гэж найдаж байна. Би чамд сонирхолтой фото зургууд үзүүлье. Энэ бол Чарльз Мэнсоны “гэр бүлийн” гишүүн Бобби Босолэй. 

ЭндиЦарайлаг залуу байна шүү. Энэ хүнийг хүн алж чадна гэж хэзээ ч бодохгүй л юм байна. 

Трумэн:  Гайхалтай зурагнууд байгаа биз?   

ЭндиДажгүй залуу юм ааТэр нүүр царайг ньНасаараа хоригдох ял авсан уу?

Трумэн:  Эхлээд бүүр цааз авчихсан байсан. Түүнийг аймшигтай аллагуудын зохион байгуулагч нарын нэг байсан гэж байсан л даа. 

ЭндиЧи олны дундаас алуурчинг олж харж чадах ууТухайлбал, метро дотор.

Трумэн: Үгүй. Хэн ч бай үүнийг хийж чадахгүй байх аа. Хэдий би алуурчнуудын царайг их харж байсан ч гэсэн. Намайг кино хийх явцад алуулчихсан нөхрийн зураг энэ байна.  

ЭндиЧи энэ зургуудыг хаанаас олоо вэ? 

Трумэн: Энэ зургуудыг шоронгийн зурагчин авсан юм. 

ЭндиТэгээд чамд шоронгоос энэ зургуудыг авч гархыг зөвшөөрлөө гэж үү

Трумэн:  Тийм. 

ЭндиТэр яагаад ийм цэнхэр уруултай байгаа юм бэ?

Трумэн: Энэ уруул биш резинэн хоолойн үзүүр байгаа юм. 

Truman-CapoteЭндиТэгээд хэн түүний аманд резинэн хоолой чихчихдэг байна аа?

Трумэн: Эмч. Амаараа цус алдаад байсан юм аа. 

ЭндиБурхан миньЭнэ чинь үхдэл үү? 

Трумэн:  Тийм энэ зургууд дээр үхдэлүүд байгаа. Торны цаана аллага их болдог юм байна лээ. Жуумалзсаны  чинь төлөө ч алж мэднэ. Мэгги зүгээр бай!Фү-ү!

ЭндиМэггисайн охин! Яагаад миний жинсээс зулгаагаад байгаа юм бэ? 

Утас дуугарав. Капотэгийн Палмс Спрингсийн байшингийн үйлчлэгч ярьж байв. 

Трумэн:  Байна уу? Гэрэл гэгээ  минь сайн уу? Би хоёрдугаар сарын нэгэнд очъё гэж бодож байсан юм. Гэхдээ эрт харих байхаа. Хөнгөн ханиаад хүрснээ эс тооцвол бүх зүйл дажгүй. Завгүй байсан болхоороо хэд хоног утсаа тасалчихсан юм аа. 

Хаалганы хонх дуугарав. Кино дээр Трумэнтэй хамт ажиллаж байсан Боб Мак-брайд орж ирэв.

Трумэн:  Сайн уу, Боб! Сонин сайхан юу байна даа? 

Боб:  Таньд өөр хэдэн зураг авчирлаа. 

Трумэн: Гайхалтай! Маш их баярлалаа. Эндид Нью Орлеанд хийсэн постеруудыг үзүүлээч. Сайхан залуучууд… 

ЭндиГайхалтай зураг байна.

Трумэн:  Тийм шүү! Бүгд хулгайч нарын тухай дуун дээр гардаг шиг л…

ЭндиТэнд тэгээд өдөр бүр хүн алдаг юм уу? 

Трумэн:  Тийм. Яг л ёс юм шиг. 

ЭндиХүмүүс юунаас болж ихэнхдээ маргалддаг вэ

Трумэн:  Юуны түрүүнд амрагуудаасаа болж. Эсвэл тэдний хэлдгээр хэн нэг нь “барлаад” байвал. Тэд отвертка их ирлэж зардаг. Шоронгийн хана дээр үхэхээсээ өмнө цусаараа зураг зурсан залуу байна. МэггиХүн болгон руу үсчихээ боль!Яагаад энэ жентельмэнуудэд садаа болоод байгаа юм бэНад дээр гэж байна шүү

ЭндиТа The Rolling Stones хамтлагийг зургандаа урьж авчирсан. Хоригдлуудтай The Rolling Stones хамтлагийн тухай ярилцаж үзэв үү?

Трумэн:  Шоронгийнхон тийм юм сонирхдоггүй юм. 

ЭндиХөгжим сонирходоггүй юм ууРадио тэдэнд бий юу

Трумэн:  Тэнд кантри сонсдог Тэдний хувьд хамгийн агуу дуучин бол Джонни КэшКино жүжигчин Рамон Новаррийг алсан залуу. Хоёрдугаар хэсэгтээ түүний тухай ярих болно. Түүнийг Натан Эли гэдэг юм. Тэрээр ганц хүний өрөөнд долоон жил хоригдохдоо жинхэнэ ухаантан болсон юм. Натан тоос сорогч зардаг худалдаачин байсан юм. Нэг удаа тэрээр үйлчлүүлэгчдээ бараагаа үзүүлж байгаад хүчиндэхээр шийдсэн юм. Эмэгтэйг эсэргүүцэнгүүт нь түүнийг цахилгааны утсаар боогоод алчихсан юм. 

ЭндиБиохимийн зүгээс нь авч үзвэл гэмт хэрэгтнүүд энгийн хүмүүсээс ялгардаг болов уу? Чи юу гэж бодож байна? Тэдний биенд ямар нэгэн зүйл дутагдаад хүн алдаг байж болох юм? 

Трумэн: (Инээгээд) Мэдээж үгүй. 

Боб: Хромосомд учир байж магадгүй л юм. 

ЭндиТийм шүүХромосомд болон химийн бодист учир байж болох юм. 

Трумэн:  Удамшсан алуурчид байдаг. Тухайлбал,  РичардСпекШинжлэх ухаанаар энэ нотлогдсонГэвч манай баатрууд үүнтэй ямарч холбоо байхгүй. 

ЭндиТэгээд хүн хүн алах шалтгаан нь юу байдаг вэ

Трумэн:  Энэ бол тохиолдолын хэрэг юм. Нөхцөл байдалууд дээр дээрээсээ урган гарч ирж, тэгж таарч байна. Эцэст нь гэмт хэрэгтний сэтгэлгээтэй хүн бий болж байна. 

Род Стюартын «Never A Dull Moment» дуу эгшиглэнэ

Truman-CapoteЭнди: Ямартай ч гэсэн хүмүүс яагаад бие биенээ алдагийг хэзээ ч ойлгохгүй юм байна. Муу муухайг мартаж, сайхныг бодож болно шүү дээ. Тийм ч учраас би хүний үйл нь хүний бие дах химийн бодистой холбоотой гэж боддог юм. Зарим хүмүүсийн химийн бодсийн баланс зүгээр байдаг бол заримд нь дутагдаж байдаг. 

Трумэн:   Тэд заримдаа … Мэгги боль л доо! Чи бүгдийг залхаачихлаа. Тэр одоо тайвширнаа. Зочид ирхээр баярлаад ингээд байдаг юм. Би юу ярих гэж байлаа даа… Та нар юм уух уу? 

ЭндиҮгүй ээ, баярлалаа

Трумэн: Найзуудаа! Хэдүүлээ гарч хоолонд орох уу? Өнөөдөр бүтэн сайн «Трейдерз Вик» гэдэг газар орвол ямар вэ

ЭндиДуртайяа. 

Трумэн: Бүтэн сайнд тэр ресторан нээлттэй байдаг юм. Мартснаас Энди чамд янз бүрийн “хог новш” таалагддаг биз дээ? Хар даа энэ XVIII зууны үеийн зааны ясаар хийсэн хятад хайрцаг. 

Трумэн нөгөө өрөө рүү яваад өгөв. 

ЭндиЯагаад ийм хөнгөхөн байгаа юм бол?

БобЭнд юу хадгалагдаж болох вэ? Амтлагч уу?

ЭндиМиний бодлоор ийм жижиг хайрцагуудыг хар тамхи хадгалхын тулд хийж байсан байх. Хятадууд тэр тал дээрээ мастерууд байсан юм. Чи энэ хайрцагуудыг хаанаас олоо вэ

Трумэн:  Зул сарын баяраар бэлгэнд авсан юм аа. 

ЭндиЭнэ юун хээ вэГадил жимс үү дээ

Трумэн:  Хар даа! Энэ бол дөрвөн зуугаад жил үргэлжилсэн эндиуорхлын эринээс өмнөх үед хамаарагдах сонгодог поп-арт. 

ЭндиЧи Хятадын урлагийг поп-артад хамааруулдаг юм уу

Трумэн:  Тийм. Таван зууны өмнө үүсэн бий болсон юм. 

Боб: Энд чинь эрдэнэ шиш дүрсэлсэн байна шүү дээ. Хятадууд эрдэнэ шиш тариалдаггүй байсан шүү дээ. 

Трумэн: Гэвч энэ бол XVIII зууны үеийн жинхэнэ хятад хайрцаг. 

Боб: Амеркаас очсон аянчид эрдэнэ шишийн дүрсийг авч очсон байж болох юм. Ургамал судлалын номоос зурсан юм шиг л тод томруун зурсан байна шүү.

Трумэн: Надад нэгэн зүйлийг судлаад юу мэдэж болох бол гэж үргэлж бодогддог юм. Мэгги боль гэсэн шүү! Энди Мэгги чамд дурласан юм шиг байна. Би энэ хайрцаг шиг мөртлөө хан боргоцойн хэлбэртэй хайрцгийг Сотбис дуудлага худалдаан дээр харж байсан. Тэр хайрцгийг маш их мөнгөөр худлдаж авсан би лав тийм их мөнгө төлж барахгүй. 

ЭндиЧи өчигдөр “Америк гэр бүл”-ийг үзсэн үү? (“Америк гэр бүл” нь анхны реалити шоунуудын нэг бөгөөд жирийн америк гэр бүлийн тухай гардаг. Өрхийн тэргүүн Билл Лауд, эхнэр Пэт болон таван хүүхэд, хамгийн том хүүхдийг нь Лэнс гэнэ. Орч.)

Трумэн: Үгүй үзээгүй. 

ЭндиНэвтрүүлгийн гол дүрийн хүмүүсийг маш сайн сонгосон  байна лээ. Тэд сонирхолтой байхыг, үзэгчдэд таалагдхыг эрмэлзэж байгаа нь харагдаж байсан. Миний бодлоор энэ гэр бүлд ганцхан ээж нь л амьдралдаа ямар нэгэн зүйлд хүрэхийг  эрмэлзэж байсан байх. Лэнс арванхоёртойдоо урлаг сонирхдоги болсон нь ч гагцхүү ээжийнх нь хүчин чармайлт. 

Трумэн: Чи нэг өсвөр насны хүү чамд захиа их бичдэг  гэж ярьж байсан. Чиний уран бүтээлийг шүтэн бишрэгч үү? 

ЭндиТэр залүү хүү надад богино захидлууд бичдэг байсан. Миний бодлоор аавынхаа оффисоос  захиалгат шуудангаар явуулдаг байсан нь түүнийг их хөгжөөдөг байсан байх л даа. Түүний хувьд агуулга нь биш, захиалгат захиа явуулах нь чухал байсан болов уу гэж боддог юм. 

БобТрумэн намайг Лэнсийн тухай, түүний амьдралд юу тохиолдож байгаа тухай кино хийх хэрэгтэй гээд байгаа юм. Үзэгчдийг тэр хүүхэд юугаараа татах вэ гэдгийг ойлгохгүй юм. 

Трумэн: Бүх хүнд авьяас бий шүү дээ. 

Боб: Миний санаж байгаагаар Лэнс индэпэндэнт киноны од болхыг мөрөөддөг. Гэвч түүнд урлагийн авьяас байхгүй. 

Трумэн: (инээгээд) Манай үед киноны жүжигчин сайн жүжигчин байх шаардлаггүй. 

ЭндиЗалуу хүн өөрийгөө бас харуулах л байлгүй дээ. Тэрээр маш баялаг сэтгэхүйтэй. Тэр эр  үсээ онцгой гойд засалтаар засуулаад, улаан өнгөөр будчихсан байсан. Бидний хийсэн перформансийг нэрд гараагүй Дэвид Боуи үзээд үсээ тод өнгөөр будуулж, эмэгтэй хувцас өмсөж эхэлсэн одоо тэр супер од.  

Трумэн: Боуи — гений гэдгийг мартаж болохгүй.

ЭндиЛаудын гэр бүлийнхэн шоунд оролцсоныхоо төлөө мөнгө авдаг болов уу? Хэн нэгэн нь тэд энэ шоун дээр их мөнгө олсон гэж хэлж байсан. 

Трумэн:  Би нэг ч ангийг нь үзээгүй боловч сонссон зүйлээсээ өөрийн дүгнэлтийг хийсэн. 

ЭндиБүх үйл явдлын төвд нь хүүхдийнхээ төлөө гэх ээж байдаг юм. Тэрээр залуу бөгөөд дандаа тамхи татдаг, байнга ятар нэгэн зүйл уудаг. Харин Лэнс баялаг сэтгэхүйтэй. 

Трумэн:  Өчигдөр Лос Анжелес руу нисэн The Rolling Stones-ийн тоглолтыг үзэж болох л байлаа. 

ЭндиНээрээ юу?

Трумэн:  Тийм. “Роллингууд” газар хөдлөлтөнд өртсөн никарагуачуудад зориулан тоглолт хийсэн юм. Нью Йоркоос баруун эрэг рүү хувийн онгоц ниссэн. Би бүүр чам ру утасдъя гэж бодож байсан юм. Тоглолт үзчихээд  ирж болох байлаа. Гэвч тэдний олон тоглолтуудыг үзээд жаахан “үйдаад” байгаа юм аа. Тэднийг шүтдэг, тоглолтуудыг нь даган явж үздэг болгон нь өөрийгөө оюун санаандаа тайзан дээрхи Жаггер болгочихсон байгаа нь надад ерөөс таалагдахгүй байна. Миний юу яриад байгааг ойлгож байна уу? Энэ бүхэн нь миний дургүйг хүргэдэг. Том чихэвчнээс салдаггүй “роллингуудын” дууны найруулагчыг ажиглаж суух нь харин зугаатай эд шүү. Тэр нимфоманкийн адил дууны тактанд тохируулан бөгсөө хаялж Кит Ричардсын суганд юм уу, Мик Жаггерийн хөл хооронд толгойгоо чихэх хүртлээ тайз руу ойртсоор л байдаг нь инээдтэй. 

ЭндиЧи тайзны араас үздэг. Би танхимаас үздэг. Гайхалтай сайхан шүү!

Трумэн:  Роллингууд сайн хамтлаг гэдэгтэй би маргахгүй. Нээрээ Боб тэдний тоглолтыг тайзны араас ч, танхимаас ч үзсэн маш их ялгаатай гэж байсан шүү. 

Боб: Шүтэн бишрэгчид! Тэд л шоу амжилттай болох уу үгүй юу гэдгийг шийднэ. Тэдний нэг тоглолтыг үзэж байхад фэнүүдийнх нь сэтгэл хөдлөж тэд бүүр мансууруулах бодис татаж байсан. 

Трумэн:  Өөрийгөө гипноздсон байна. Үнэнээ хэлхэд тэд «Midnight Rambler»– аа тоглотол надад маш уйтгартай байсан. Яагаад надад таалагдсан бэ гэвэл энэ үед л заал хөл дээрээ босож ирсэн. Гайхалтай мэдрэмж! Рок-н-Роллын гол санаа нь гэнэтийн зүйл, гэнтийн тохиолдолын зүйл байхгүй боловч уг санаан дээр тогтож байдаг. Би “роллингуудын” тоглолтыг олон арван удаа үзсэн. Тэдний тоглолт бүр хоорондоо адилхан байдаг. Яг л олон удаа давтаж, өөгүй болгосон балет шиг тэнд тохиолдолын зүйл огт байхгүй. Тэдний концертууд нь маш сайн бэлтгэсэн, мэргэжлийн өндөр түвшний хөтөлбөр. Заримдаа надад бүх тоглолтуудын үзэгч нар нэг хэсэг хүмүүс байдаг юм шиг санагддаг. Тоглолтууд дээр тоглосон нот болгон дээр тэд адилхан л реакци үзүүлдэг. Тухайлбал «Midnight Rambler»тоглоход тэд орилолддог. 

ЭндиБүх дуучид, хөгжимчид өөрийн шүтэн бишрэгчдийнхээ төлөө л ажилладаг. Жүжигчид үзэгчидээ сайн мэддэг тухайлбал хэзээ инээхийг нь. Би давтагдашгүй тоглолт үзэх дуртай гэхдээ уран бүтээлч тоглолт бүрдээ ямар шинэ зүйл оруулна гэдгийг би төсөөлөхгүй байна. Хошин шогийн ямар ч жүжигчин үзэгч йим шог зүйл дээр инээнэ гэдгийг мэддэг.  

Трумэн: Чи уран бүтээлчид үзэгчдийг гипнозддог гэж хэлэх гээд байна уу? 

ЭндиТийм ээ энэ бол тэдний ажил! Йим учраас л надад 2-р авеню дах театрийн жүжгүүд таалагддаг юм. Тэнд очих болгондоо нэгэн шинэ зүйлийг олж хардаг. Өөөр өдрүүдэд нэг жүжгийг үзсэн хоёр хүн жүжгийн тухай ярилаа гэхэд ярианыхаа явцад хоёр өөр тавилтыг үзсэнээ ойлгох болно. Жүжигчид нь заримдаа маш муу тоглодог боловч үзхэд шинэлэг л байдаг. Жүжгийн нэр л өөрчлөгддөггүй. Заримдаа сюжет нь өөрчлөгдөх нь бий.  

Трумэн: Чи “Аальгүй охид”-ыг үзсэн үү?  

ЭндиТийм ээ надад маш их таалагдсан. Би нээлтэнд нь очиж чадаагүй. Намайг очиж үзэрэд заал хоосон байсан. Надтай хамт явж үзэх хүн олдоогүй нь харамсалтай. Энэ эмэгтэй даашинз өмссөн залуучууд өөрийн хуулиараа амьдрах юм даа. Трансвеституудаа гэж…

Трумэн: Би тэдний тоглолтыг Сан Францискод үзсэн надад бас маш их таалагдсан. 

Энди:  Тэд хэт их санаа зовиндог тэр зуршлаасаа ерөөс салахгүй юм. Үзэгчид ч тэднийг дэмий л шүүмжилж байна даа. Үнхээр гайхалтай шоу. 

Трумэн: Гарч хоололцгоох уу? Боб чи зангиа зүүсэн нь дээр байх аа. Харин чи нохой минь гэртээ үлдэнэ дээ. 

Трумэн Капотэ (1924-1984) ХХ зууны амеркийн уран зохиолын сонгодогуудын нэгд зүй ёсоор тооцогддог. Багаасаа л олныг гайхшруулж, “эсэргүүцэж” байсан. Тухайлбал сургуульдаа хэд хэдэн удаа эмэгтэй даашинзтай явж байсан. Хорин настай байхдаа нийтэд өөрийгөө гомосексулист гэдгээ зарласан. Капотэг “зохиогоогүй роман” хэмээх онцгой төрлийг нээсэн хэмээн шүүмжлэгчид үздэг.

PS: Ярилцлагыг уншхад заримдаа тэнэг хүмүүс хоорондоо ярилцаж байгаа юм шиг санагдана. Энэ нь ч тэдний хийсэн провокаци. Ярилцлагаа энгийн хийхийг хүсээгүй ХХ зууны провокатрууд. Гэвч энэ ярилцлагаас “масс медиаг” Уорхол хэрхэн мэдэрч байгааг, Капотэ богемд хэрхэн ханддаг болох, тэр үеийн нийгэм, соёлын амьдарлыг тольдон харж болох юм. 

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img